“Dolce Gabbana”-г бойкотлохыг уриалав

Дуучин Элтон Жон “Dolce Gabbana” брэндийг бойкотлохыг олон нийтэд уриалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Стефано Габбана, Доменико Долче нар Италийн “Panorama” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ ижил хүйстэн хосыг хүүхэд өргөж авахыг эсэргүүцдэг тухайгаа ярьжээ. Долче “Надад ижил хүйстэн хосууд таалагдахгүй байна. Тэд химийн аргаар, бусдын биеийг ашиглаж хүүхэдтэй болж байна. Энэ хүүхдүүдийг би хиймэл гэж хэлнэ. Энэ бүхэнд уур минь хүрч байна” гэсэн бол Габбана “Өөрсдийгөө цөөнх хэмээн нэрийддэг тэр хүмүүс байгалийн хуулийг зөрчиж, өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлдэг. Тэдэнд хяналт тавих хэрэгтэй” гэж ярьжээ.
1
Энэхүү ярилцлагын дараа Элтон Жон твиттертээ “Та нар миний хүүхдүүдийг хиймэл гэнээ. Биднээс уучлалт гуй. Бид ч гэсэн хүмүүс. Бид ч гэсэн сайхан амьдрах хэрэгтэй. Би дахин хэзээ ч “Dolce Gabbana”-ийн хувцсыг өмсөхгүй” гэж жиргэжээ. Тэрбээр ижил хүйстэн хүмүүсийг үл ойшоосон Габбана, Долче нарын “Dolce Gabbana” брэндийн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг фэнүүд болон олон нийт, загварын компаниудаас хүсчээ. Дуучин эр өнгөрсөн оны сүүлээр долоон жилийн турш хамт амьдарсан Дэвид Фурништэй албан ёсоор хуримаа хийсэн билээ. Тэд хоёр хүүхэдтэй юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ