Монголд хамгийн чанаргүй улаанбуудайг оруулж ирдэг
2015-03-20

Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг хэвлэлийн хуралд Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны Ерөнхийлөгч Л.Цандэлэг, Гацуурт” компанийн захирал Л.Чинбат, Хөдөлмөрийн баатар тариаланч, Монгол Улсын гавьяат агрономич Ш.Мардаан нарын хүмүүс оролцлоо.

ө

Тэдний зүгээс ОХУ-аас улаан буудай импортлосноос болж Монголын тариаланчид маш хүнд байдалд орсон гэж мэдэгдлээ. Мөн төр засгийн зүгээс гаргасан тариаланчдынхаа урмыг хугалсан, хэдхэн компанийн эрх ашгийн төлөө 23 хувийн цавуулагтай улаан буудай импортоор оруулж ирж байгаад ХХАА-н сайд Р.Бурмаа, “Улаанбаатар гурил” ХХК-н захирал Ц.Баатарсайхан нарыг буруутгаж байгаа аж.

ө

Учир нь Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 190 гаруй мянган тонн улаанбуудай гурилын үйлдвэрүүд, тариан эрхлэгчдын гар дээр байгааг Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбоо мэдэгдлээ . Энэ нь Монгол улсын дотоод хэрэгцээний 8-10 сарын нөөц гэсэн үг юм.

ө

Энэ талаар Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны Ерөнхийлөгч Л.Цандэлэг ярихдаа “Монголын тариаланчид сүүлийн 20 жилийн түүхэнд байгаагүй  амжилт үзүүлж 489 мянган тонн ургацыг өнгөрсөн жил хураан авсан. Гэтэл манай Засгийн газар, салбарын яам их хэмжээний улаанбуудайг ОХУ-аас импортлох шийдвэр гаргасанд би өнөөдрийг хүртэл эсэргүүцэж байна. Энэ тухай Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг тайлбарлахдаа гурилын чанарыг сайжруулах гэж, 28 хувиас дээш цавуулагтай улаанбуудайг оруулж ирж байгаа гэсэн. Гэтэл Мэргэжлийн хяналтын шинжилгээгээр монголд орж ирж буй улаанбуудай нь 23 ба түүнээс бага хувийн цавуулагтай болох нь тогтоогдлоо. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас Монголд нийлүүлдэг улаанбуудай нь 3-р зэргийн будаа орж ирсэн нь тогтоогдоод байна. Уг улаанбуудайг ОХУ-ын Бурятын “Баргут” гэдэг компани  “Улаанбаатар гурил” ХХК-д нийлүүлдэг. Тус компани нь 840 тн ОХУ-ын хил гаалиар чанарын сертификаггүй тэжээлийн буудай экспорлох гэж байгаад хураалгасан мэдээ бидэнд байна. “Баргут”ХХК-ний талаар судлахад Монгол улсын иргэн Ховд аймгийн ИТХ-н төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ гэдэг хүний нэр дээр байгуулагдсан юм билээ. Үүнийг хуулийн байгууллага нарийвлан шалгах хэрэгтэй байна” гэсэн юм.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
zochin:
chanartai hyamd buudaig bugd l avna. hudlaa hogiin yum tarichaad ton tutmaas ulsaas mongo avah gej novshirch bga muu luivarchid
2015-03-21
ахмад сэтгуулч:
аль нь унэн хэлээд байна аа их тариа хураасан нь унэн уу худлаа юу тууний дараа наад асуудал чинь шийдэгдэх юм биш уу
2015-03-20
зочин:
энэ засаг элэг бvтэн байхгvй бурмаа сайд будаа болох шинжтэй
2015-03-20
зочин:
алтантариагаас оор монгоо огсон уйлдвэр байхгуй юм биш уу засаг тор ялангуяа бурмаа ч баллаж байна аа энэ хавар их юм болохын эхлэл ч энэ мон доо
2015-03-20
ажиглагч:
бурмаа гуайн будлуу нь мэдэгдээд эхэлвээ ихэнх гурлын уйлдвэрийн гурил борлохгуйгээс тариаланчдад монгоо огч чадахгуй байгаа тариаланчид нь авсан техник сэлбэгийнхээ монгийг огч чадахгуй боон орийн сулжээ болсон байгаа гол нэхэгч сулжигч нь давхар дээлт будлиу бурмаа ахайтан болно
2015-03-20
чадраа:
үр тарианы бизнесийг зах зээлийн зарчмаар явуулахад ер нь яагаад болохгүй гэж........ яагаад заавал улсад үнэтэй зарж дээр нь нэмэлт урамшуулал авах ястой гэж......... яагаад заавал цандэлэг чинбаа гэж..........
2015-03-20
seheeten:
hovdid dandaa sain hun turdug gej yuamar cnutgur n cnamd shivneev
2015-03-20
buyanaa:
odoo baitlaa muu tsandeleg amisgaa nutag usaar ni yalgavarlaj ehlehnee. baatarsaihan hovdiinh bargus companii zahiral bas hovdiinh baij taaraad todotgood bgaam bhdaa hutsaarai tsndelgee....
2015-03-20
zochin:
mongolchuud bid tamyn togoondoo tiichilseer l 21-r zuundaa yawji baina daa ,khuurkhiis ,khezee neg uls shig uls , khun shig khumuus bolokh yum bol doo
2015-03-20