Л.Гантөмөр сайд авьяасаа үзүүлжээ

БСШУ-ны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Я.Санжмятав нар өнгөрсөн долоо хоногт Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгуудад ажилжээ. Тэднийг ЗАвхан аймагт очиход 465 сурагч бүжгээр хэрхэн чадваржиж байгаагаа харуулжээ. Мөн "Авьяас" хөтөлбөрийн хүрээнд 250 морин хуурч чадвараа гайхуулан хуурдаж үзүүлсэн байна. Сурагчдын авъяасыг үзсэн салбарын сайд маань энэ үед сэтгэл нь ихээхэн хөдлөж, сурагчдад мөн авьяасаа үзүүлсэн талаар эх сурвалж мэдээлсэн юм.
Дашрамд дуулгахад, Завхан аймгийн тухайд зөвхөн цөөн тооны хүүхдийн авьяасыг хөгжүүлэх бус аймгаараа морин хуур, шатар, комьютер бүрэн эзэмшиж чадсан гэдгээрээ онцлогтой юм.
Өнгөрсөн Намар “Өсвөрийн 9,999 Монгол шатарчид”-ыг нэг дор оюун ухааныг зорьсон нь аймаг, Улсдаа төдийгүй Дэлхийд анх удаа болж , Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Халимаг Улсын Ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов өөрийн биеэр ирж оролцон Геннист бүртгэхээр болсон юм. Энэхүү түүхэнд тэмдэглэгдэх үйл явдлыг үүсгэн санаачилж үр дүнтэй хэрэгжүүлсэн хүн нь УИХ-ын гишүүн Я.Санжмятав. Түүний Завхан аймгийн Засаг дарга байхдаа эхлүүлсэн "Гурван тулгуурт бодлого" нь өнөөдөр тус аймагт амжилттай хэрэгжиж өрх бүрийн хүүхдүүд морин хуур, шатар, компьютерийг бүрэн эзэмшсэн юм билээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ