Маргаантай арлын асуудлаар хэлэлцээр хийв

img

БНХАУ, Японы удирдлагууд өнгөрсөн дөрвөн жилийн турш улс төрийн хурцадмал харилцаатай байсны эцэст дээд хэмжээний уулзалт зохион байгуулж хоёр орны аюулгүй байдал, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр хийсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.  Токио хотноо зохион байгуулагдсан энэхүү уулзалтыг Өмнөд Солонгосын удирдлагууд зохион байгуулсан байна. Хоёр улсын харилцаа 2011 оноос хурцдаж, маргаантай арлаас болж хөндийрөөд байсан юм. Японоор “Сенкаку”, Хятадаар “Дэй До” хэмээн нэрлэдэг арал нь Дэлхийн II дайны үед маргаантай бүс нутаг болсон юм.

1

Япон энэхүү арлыг 2000 онд өөрийн эзэмшил хэмээн мэдэгдэж, газрын зурагтаа оруулснаас болж Хятадын эсэргүүцэлтэй нүүр тулсан. Японы гэнэтийн мэдэгдлийн дараа Хятад маргаантай арал руу цэргээ илгээж, цэргийн сургуулилт зохион байгуулах болсон билээ. 2012 оноос эхлэн Сенкаку/Дэй До арлыг тойрон тэнгисийн цэргийн сургуулилт хийж, болзошгүй мөргөлдөөнд бэлтгэж байгаа юм.

Бээжин, Токиогийн удирдлагууд сөргөлдөөнт байдлаа зогсоох арга хэмжээг авч маргаантай арлын асуудлаар ойрын хугацаанд ямар нэгэн хүч түрэмгийлсэн мэдэгдэл гаргахгүй байхаар тохиролцож, цэргээ эргүүлэн татахаар болжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ