Монголч эрдэмтэд Монгол хэлний сурах бичиг хийжээ

img

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд БүгдНайрамдах Польш Улсад  айлчилж байгаа билээ. Түүнтэй нэр бүхий УИХ-ын гишүүд болон албаны зарим хүмүүс явж байгаа. Мөн УИХ-ын даргын ахлах зевлех С.Ламбаа хамт явж байна. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа УИХ-ын даргын айлчлалын талаар цаг тухайд нь мэдээлж байна. Тухайлбал, өнөөдөр Улсын Их Хурлын дарга З.Энхболд Варшавын Их Сургуулийн Монгол Судлалын тэнхимийн оюутнуудтай уулзаж, Монгол хэлний сурах бичгийн нээлтэд оролцжээ.

Энэ үеэр Дорно дахины тэнхимийн багш, монгол судлаач эрдэмтэн Ян Рогалагийн оюутан цагаасаа эхлэн польш оюутнуудад зориулан бичсэн “Орчин үеийн монгол хэлний сурах бичиг” номын ёслолд оролцсон байна.

Энэхүү сурах бичигт үг зүй, дүрэм, дасгалын материалаас бүрдсэн хичээлүүд багтсан байна. Энэ талаар УИХ-ын даргын ахлах зевлех С.Ламбаа ийнхүү твиттер бичжээ.

Сонирхуулахад, Варшавын Их сургуулийн Төв Ази судлалын тэнхимийн эхлэл нь Оросын хаант засгийн үед польш эрдэмтэн Юзеф Ковалевски Алтай, Төвд судлалын тэнхимийн үндэс суурийг тавьснаар эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл боловсролтой, монгол судлаач мэргэжилтнүүдийг бэлтгэдэг аж. Монгол судлалын тэнхим өргөжин түвд хэл, соёл судлалын мэргэжилтэн бэлтгэхээс гадна 2008-2009 оны хичээлийн жилээс эхлэн бакалавр, магистрийн сургалт бүхий монгол, түвд судлалын чиглэлээр сургалт хийдэг аж.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ