Шимтгэлээ эргүүлэн авах нь эцсийн шийдвэрээс шалтгаална

ШӨХТГ-аас арилжааны 13 банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж иргэдийн эрх ашигийг зөрчин үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлсэн. Улмаар дээр дурдсан зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн боловч нэр бүхий есөн банк эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг анхан шатны болон давж заалдах шатны шүүхэд хэлэлцэж ШӨТХГ ялалт байгуулаад буй.Энэ тухай ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханаас тодруулав.
ы
-Хоёр шатны шүүхийн шийдвэр ШӨХТГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэлтэйг баталлаа. Энэ шийдвэрийн дараа эргэн төлөлтийн асуудал ярьсан иргэд танайд хандаж байна гэнэ.
-Сүүлийн гурван сарын хугацаанд хоёр шатны шүүх хурал боллоо. Эргэн төлөлтийн асуудлаар хүмүүс хандсан. Гэхдээ банкуудад хяналтын шатны шүүхэд хандах эрх нээлттэй байгаа. Хяналтын шатны шүүхийн шийдвэр гарсны дараа бүх зүйл шийдэгдэнэ.
б
-Эцсийн шийдвэр танай талд гарвал иргэд шимтгэлээ эргүүлэн авах нөхцөл бүрдэнэ.
-Тиймээ. Банкууд хууль бус үйл ажиллагаа явуулж байсан гэдэг нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдох юм бол энэ нөхцөл бүрдэнэ. Банкинд тэтгэвэрийн, ахуйн, арилжааны, байрны гээд зээлгүй хүн бараг байхгүй. Тэд зээл авсныхаа төлөө шимтгэл төлсөн нь хууль бус байсан учраас үүнийгээ эргүүлж авна. Банкны зээлийн хүүнд үйл ажилагааны зардал зэрэг бүх юм шингэсэн байх ёстой. Бид банкууд зээлийн хүү авахын хажуугаар шимтгэл авч буй нь хууль бус гэдэг байр суурин дээрээ хатуу зогсоно.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ