Автобусны жолооч хүн гэмтээжээ

img

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ-т өчигдөр нийт 274 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 182 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдлын албан журмын эсрэг гэмт хэрэг долоо бүртгэгдэж, долоон хүн хүнд хөнгөн гэмтжээ.
б
БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Кино үйлдвэрийн автобусны буудалд Эрдэм транс ХХК-ны Х.Аеро Сити-540 маркын автобусны жолооч М нь зорчигч 52 настай эрэгтэй Ч-г унагаж гэмтээжээ. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2 “жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэт зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалга гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй гэж “ заасан байдаг. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг автобусны жолооч нар нь зорчигчоо бууж, сууж амжаагүй байтал хөдлөөд явдаг, дуртай газраа хүн буулгаж суулгадаг, хурд хэтрүүлдэг, урсгал сөрдөг, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох зэрэг зөрчлийг гаргаснаас болж зам тээврийн осолд нийтийн тээврийн автобусны жолооч нар ихээр холбогддог аж.
б
Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны жолооч нь өөрөөсөө гадна олон хүний амь нас эрүүл мэндийг хариуцаж явдаг учир замын хөдөлгөөний хууль, дүрмийг биелүүлэн аюулгүй байдлыг хангаж, хамгийн хариуцлагатай дэг журамтай замын хөдөлгөөнд оролцох ёстой. Иймд энэ асуудал дээр нийслэлийн Тээврийн газар холбогдох аж ахуй нэгж байгууллагууд онцгой анхаарах шаардлагатай байгааг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
б
Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zzzzz:
baahan micro-nii jolooch ajild avchihsan yum chin. ted sursan zangaa geehgui bainga iim baidal gargadag. bas dandaa tamhi tatna
2015-03-20
oyumi:
tegeed udirdlaguud ni arga hemjee avdag yumuu ter humuustee. hajuud ni bichsen sanal huselt avah utas gedeg ruu yrij uzsen shal hudlaa yumnuud bdag sh dee. zaaval hun gemteej hun alj baij hashirdag uls.
2015-03-20
хххх:
хүнээ авахын тулд хоорондоо уралддаг зогсоолгүй газар зөрчигчдыг буулгадаг тэр ч байтугай замын уулзвар дээр хүнээ буулгаж хөдөлгөөнд саад учруулдаг гээд өчнөөн юм байна шархадны эцэст шугамандаа гарахгүй олноор зогсож хөдөлгөөнд саад учруулж байгаа нь хий рейс бичиж завшдагтай холбоотой нөгөөгөөр шархадны эмнэлгийн харалдаа зогсоолгүй газар уулзвар дээр байнга зорчигчдыг авч буулгаж байгаа нь хөдөлгөөнд саад учруулаад зогсохгүй осол авар гаргах нөхцөл бүрдсэн байхад арга хэмжээ авахгүй байгаа нь татвар төлөгчдийн мөнгийг зүгээр идээд сууж байгаа цагдаа болоод хяналтын байгуулагатай холбоотой
2015-03-20
busnii jolooch:
ta nar haraad l bgarai ene buh boldoggui butdeggui zorchiluudiig dandaa huwiin gesen awtobus baazuud gargaj bga yum shu muu heled bdag ulsiin heden baaziin heden jolooch nar arai ch tm yadgaa aldcihsan garuud bdaggui yum bas humuusiin yriad bdag shig 1 say gargadag tsalin ch awdaggui yum shu muu l bol awtobusnii jolooch konduktor gehee boli
2015-03-20