Купер найз бүсгүйгээсээ салжээ

img

Холливуудын нэрт жүжигчин Брэдли Купер хоёр жилийн өмнөөс үерхэж эхэлсэн залуу жүжигчин Суки Уатерхаусаас салсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.“Тэд хоёр жилийн өмнө “Love and war”киноны үеэр танилцаж, болзох болсон” гэж Куперийн хэвлэлийн төлөөлөгч Жеми Кар ярьжээ. Суки 22 настай бөгөөд жүжигчин залуугаас 18 насаар дүү юм. Өнгөрсөн амралтын өдөр Лас Вегас хотноо зохион байгуулагдсан дуучин Селин Дионы тоглолтыг үзсэнийхээ дараа хосууд хоёр тийш болжээ. Купер твиттертээ “Хоёр жил миний дэргэд байсанд баярлалаа. Саллаа. Баяртай” гэж жиргэсэн байна.




Тэдний салсан шалтгаан нь дуучин Тэйлор Свифтээс болсон гэнэ. Хэвлэлүүд Купер, Тэйлор нарыг үерхдэг хэмээн мэдээлж, Сукиг сэтгэлээр их унагаасан хэмээн “TMZ”сайт мэдээлжээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ