Фэндээ нөхөн төлбөр өгчээ

img

“Maroon 5”хамтлаг аялан тоглолтынхоо хүрээнд Канадын Торонто хотноо тоглолтоо хийсэн юм. Дуучин Адам Леван сүүлд гаргасан “Animal” дуугаа дуулах үедээ санамсаргүйгээр микрофоныхоо хөлөөр нэг эмэгтэйг цохиж, гэмтээжээ.  Нүүрэндээ цохиулсан Стивен Грен гэх эмэгтэй тоглолтын үеэр эмнэлэгт хүргэгдсэн байна. Хамтлагийнхан өчигдөр түүнийг эргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Грен духандаа хүчтэй цохиулсан учир, хэд хэдэн оёо тавиулсан гэнэ.




Дуучин фэнээсээ уучлалт гуйж, эмнэлгийн төлбөр болон сэтгэл санааны хохирол өгөхөө амласан аж. Фэндээ сэтгэл санааны хохирол гэж хэдэн доллар өгсөн нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Гэрчүүдийн мэдээлснээр Грен, дуучнаас нөхөн төлбөр авахын оронд хамтдаа селфи зургаа авахуулсан гэнэ. Эмэгтэй твиттертээ “Би зүгээрээ. Адам би чамд хайртай. Залуусаа та нарт хайртай шүү” гэж жиргэжээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ