Биберийг хөрш нь муулав

img

Дуучин Жастин Биберийн хөрш Эмми Россум “SiriusXM” радиод ярилцлага өгчээ.  Тэрбээр “Бибер манай хөрш болсноор манай гэр бүл тайван амарч чадахаа больсон. Тэр долоо хоногийн таван өдөр нь гэртээ үдэшлэг зохион байгуулдаг. Байнга архи ууж, охидтой зугаацдаг” гэж хэлжээ.




Өнгөрсөн оны сүүлээр Бибер гэртээ үдэшлэг зохион байгуулах үедээ хөршийнхөө хаалга руу 10 ширхэг өндөг шидэж, танхайрсан билээ. Энэхүү үйл явдлын дараа Эмми цагдаад дуудлага өгч, үдэшлэгийг нь хүчээр тараасан юм. Тэрбээр маргааш өдөр нь Биберийг шүүхэд өгч, 1.1 сая ам.долларыг нэхэмжилсэн билээ. Сар гаруйн хугацаанд үргэлжилсэн шүүх хурал Биберийг буруутай хэмээн шийдвэрлэсэн аж. Бибер ялагдал хүлээснийхээ дараа хөршөөсөө уучлалт гуйж, 10 ширхэг өндөг өөр рүүгээ шидүүлсэн билээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ