Гэмт этгээдийг бариагүй байна

img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Капитрон банкны салбарт гэмт этгээдүүд халдан, зэвсэг, зэвсгийн шинж чанартай зүйл хэрэглэн 20 сая орчим төгрөгийн дээрэмдэхийг завдсан хэрэг гарсан.

б

Уг үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа. Одоогоор гэмт этгээдийг бариагүй цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна. Хэрэг гарах үед банкны ажилтнууд хэрэгтнийг саатуулан дээрэмдсэн мөнгийг авч үлдсэн ч, гэмт этгээд хэргийн газрыг орхин зугтсан юм.

ы

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ