Нар хиртэж эхэллээ

Энэ оны хамгийн эхний нар хиртэлт Шотландад ажиглагдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Нар хиртэх үзэгдэл тус улсад 98 хувьтай харагдах юм. Эрдэмтдийн тооцоолж байснаар бүтэн нар хиртэлт тус улсын цагаар 8.24 цагт эхэлжээ. Одоогоор нар хиртэлтийн 15 хувь нь ажиглагдаж байна.
Бүтэн нар хиртэлтийн үзэж сонирхохоор Шотланд улсад 14 сая жуулчин ирсэн гэнэ. Ирэх 5, 6 дугаар саруудад нарны хагас хиртэлт болох билээ. Харин ирэх есдүгээр сарын 28-ны өдөр сарны бүтэн хиртэлт болох юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ