Д.Цогтбаатарын ялыг хэвээр үлдээжээ

img

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Цогтбаатар, Д.Энхтөр, Б.Чингүүн, П.Гансүх, М.Бат-Эрдэнэ, Н.Наранбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг ялтан болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

б

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх уг хэргийг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд Д.Цогтбаатар, Д.Энхтөр, П.Гансүх, Б.Чингүүн, М.Бат-Эрдэнэ нарт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн буюу эрүү шүүлт тулгасан гэх гэмт хэргийг нотлогдоогүй гэж үзэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Д.Энхтөр, П.Гансүх, Б.Чингүүн, М.Бат-Эрдэнэ нарыг цагаатгасан юм.

б

Харин Д.Цогтбаатарыг төрийн нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар 5 жил, мөн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял тус тус оноож, үүнээс 149.2-т зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай 2009 оны хуульд хамруулан өршөөн хэлтрүүлж, биечлэн эдлэх ялыг 5 жил хорих ялаар тогтоожээ.

ы

Түүнчлэн Н.Наранбаярыг худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, дээрх ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна.

ы

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх дээрх хэргийг 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байсан билээ.

б

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

дүфф:
энэ яг ямар хэрэг юм бол?их л нууцлаг хэрэг бололтой.энд коммент бичсэн хүмүүс ч гэсэн тэр хүрээний хүмүүс бололтой.сэтгүүлч гуай энэ хэргийн талаар ганцхан өгүүлбэр нэмээд оруулчихсан бол гоё л байх байлаа.гэвч өөр гоё юм хийх гээд завгүй байсийм байгаа биздээ
2015-03-22
baatar.:
muu hujaagiin khurliiz gee bizdee, ikh olon khuniig kino hiej baikhd ni shorond hiesen gesen tsogtbaatar mun bizdee. burkhan bas baidag yum bna. uud shidsen chuluu uuriin tolgoin deer gej mongol ug baidag yum...khujaa min!
2015-03-22
zochin:
nugel ni nudeeree garch dee. tur, tumen nudtei yum...tegeed zogsohgui olon saihan zaluusiig chirehee shahajee.
2015-03-21
errqqtvtt:
yamar nuuts zadruulsan geed baigaa um boloo?
2015-03-21
zochin:
elbegdorjoo har zahchin. mini naad saihan zaluugaa sullaarai,chamaig bodoh ym bol english-tei mongold heregtei tolgoi shuu.shorond ymar hetsuu baigaag ni bodoj uzeerei.
2015-03-21
zochin:
tsogtoo mini yagaad ym balai,ymand gutguulchiheb dee.tsogtbaatar bol hezee ch shudarga baisan.saihan ch zaluu ene saihan zaluugiin amidaraliig ingeed mongoliin baliar niigem tur zasag suiruullee dee.teneg mangaruud ni saihan amidaraad busad hetsuu baidald ordog bolson.
2015-03-21