Занданшсан шүтээн биеийг Гандантэгчинлэнд шилжүүлжээ

img

Архангай аймгийн Цахир сумын нутагт бунхлан залсан зандашсан шүтээн биеийг хулгайлан Улаанбаатарт авчирч, бусдад өндөр үнээр худалдах гэж байсныг илрүүлэн, гэмт этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй. Үүнээс хойш Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм. Тэгвэл энэ сарын 17-ны өдөр занданшсан шүтээн биеийг сэргээн засварлуулахаар Гандантэгчинлэн хийдэд хүлээлгэн өгчээ.

б

Энэ үеэр  Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн орлогч дарга н.Батбаяр, хяналтын прокурор Р.Энхтуяа,  Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Г.Галбадрах, бурханч лам Г.Пүрэвбат, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны Соёлын төвийн дарга Энхбат, төвийн хэлтсийн дарга н.Урантөгс нар байлцжээ.

б

Ажлын хэсгийн ахлагч Бурханч лам Г.Пүрэвбат уг занданшсан шүтээн биеийг олноо Гэсэр лам хэмээн өргөмжлөгдсөн Цэвээн-Рашийн Чүлтэмжамцийн баруун гарын шавь Цорж Санжжавынх болохыг тэр даруй тогтоосон билээ.ы

Зандашсан шүтээн биеийг сэргээн засварласны дараа хуучин байранд нь эргүүлэн залах юм.

б

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sanal:
coi hamba purbbat lamtan naraa naadhaa itgelt hamba shig gandandaa zalj shuteen bolgoj tahibal nen sain san buh zuil saihn bolnoo
2015-03-21
зочин:
гандан диваажингийн оронд хоёр ч ландарам очихоос татгалзаж ам гарлаа.ашгүй дээ.тэд там руугаа тонилох биз.
2015-03-21
cvvrel:
neeree tegii gandan oroh huselgui bolchlol
2015-03-21
chuhal sanal:
saihan shuteen bolgoj sumend zalj shutie.itgelt hamba lugaa adilaar.nutagtni abaachbal hulgaich nar basl uhna biz.sanaliig huleej abna uu.choi hamba purebbat lamtaanu
2015-03-20
1111:
за гандан орохоо болий доо,
2015-03-20