Нар бүтэн хиртлээ

Шотланд улсын хойд хэсэгт бүтэн нар хиртэж, бүхэлдээ харанхуйд автсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Нарны бүтэн хиртэлт 24 минутын турш үргэлжилсэн байна. Эрдэмтийн тооцоолсноор Шотландад нарны хиртэлт 97 хувьтай харагджээ. Харин Хойд Ирландад 95 хувь, Их Британид 85 хувьтай харагдсан байна.
Лондонгийн төвд тусгай зориулалтын шил зүүсэн 500 мянга гаруй иргэн нар хиртэлтийг үзэж сонирхжээ. Аюулгүй байдлын үүднээс Лондонгийн цагдаа нар хотын төв хэсгээр лед гэрэл байрлуулсан гэнэ. Тус хотод нар хиртэлт долоон минут хэртэй үргэлжилсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ