Улаанбаатарт 3 хэм хүйтэн байна

img

Төв болон зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солиглмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон говийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говийн болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 4-9 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

d

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ