Өнөөдөр домбор эгшиглэнэ

img

Казах түмний Наурызын баяр маргааш болно. Энэ баярт зориулан Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлөөс  "Домборын эгшиг-2015" хүндэтгэлийн нэгдсэн тоглолтыг зохион байгуулж байна. Уг тоглолт өнөөдөр 14.30 цагт Соёлын төв өргөөнд болно. Тоглолтонд МУГЖ  дуучин Б.Сарантуяа, МУГЖ Д.Ганхуяг, МУГЖ С.Боорой, СТА, дуучин Л.Байзда, СТА, домборын нэрт мастер Б.Айган, ДБЭТ-ын дуучин С.Батчимэг, ДБЭТ-ын дуучин М.Толхын, Баян-Өлгий аймгийн бүжиг дэглээч, бүжигчин Я.Айнур багштай "Хара жорга" бүжгийн хамтлаг, Морин хуур, домборын чуулга, мөн Улаанбаатар хотын 20 гаруй их, дээд сургуулийн авьяаслаг оюутан, залуучууд оролцоно.

с

Дашрамд дуулгахад тоглолтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, казах түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baynaa:
kazax ard tvmend bayriin mend hvrgej az jargal ervvl enh hvsie saihan bayrlaarai
2015-03-21