Өнөөдөр Олон улсын Дауны Хам Шинжийн өдөр

img

Өнөөдөр Олон улсын Дауны Хам Шинжийн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Дауны хам шинжтэй хүүхдүүдэд зориулсан спортын арга хэмжээ, эцэг эхийн төлөөлөлд зориулсан сургалт, мэдээлэл хийх арга хэмжээ өнөөдөр 12.00-14.00 цагт 25 дугаар Тусгай сургууль дээр болно. Энэ үеэр Дауны хам шинжтэй хүүхдүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээ, нүд, чих хамар хоолойн, нөхөн үржихүйн талаас хэрхэн анхаарах, эрүүл зохистой хоололт, идэвхтэй хөдөлгөөн, бусад орны туршлага зэрэг мэдээллүүдийг эцэг эхчүүдэд өгөх юм байна. Уг арга хэмжээний нээлтэд УИХ-ийн Гишүүн С. Оюун оролцох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ