"Эрдэнэт"-д хийсэн аудитын дүнг баталгаажуулна

img

Монгол, Оросын аудитын дээд байгууллагуудын хамтарсан аудитын дүнгийн хурал өнөөдөр эхэлнэ. Хурлаар "Улаанбаатар төмөр зам” хувь нийлсэн нийгэмлэгийн 2015 оны аудитын төлөвлөгөө батлан, “Эрдэнэт үйлдвэр ХХК”-ийн үйл ажиллагаанд хийсэн хамтарсан аудитын дүн, “Хил орчмын байгаль орчныг хамгаалах талаар төрийн зохицуулалтын үр дүн” сэдэвт аудитын талаар хэлэлцэнэ.

ө

Хамтарсан хуралдааны төгсгөлд буюу энэ сарын 24 -ний өдрийн 13:00-14:00 цагт Гадаад хэргийн яамны “ Мутрын түшээ ” танхимд “Эрдэнэт үйлдвэр ХХК”-ийн цэвэр ашгийн бүрдүүлэлт, хуваарилалт болон хөрөнгө санхүүгийн нөөцийн ашиглалт сэдвээр хийсэн МУ-ын ҮАГ, ОХУ-ын Тооцооны танхимын хамтарсан аудитын тайланг баталгаажуулж гарын үсэг зурна. Мөн  “Улаанбаатар төмөр зам” хувь нийлсэн нийгэмлэгийн цэвэр ашгийн бүрдүүлэлт, хуваарилалт болон хөрөнгө санхүүгийн нөөцийн ашиглалт сэдвээр хийх ОХУ-ын Тооцооны танхим, МУ-ын ҮАГ-ын хамтарсан аудитын төлөвлөгөө, хөтөлбөрт гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ