Майли хөлөө даатгуулна

img

Дуучин Майли Сайрус хөлөө даатгуулахаар болжээ. Тэрбээр маргааш даатгалын компанийхантай уулзах бөгөөд, дараа нь даатгалын мөнгөний хэмжээг тогтоохоор болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Майли твиттертээ хөлнийхөө зургийг байршуулаад “Хэд хүрэх бол. Тэйлор Свифтийн амжилтыг эвдэх болов уу” гэж жиргэжээ.

ы

Интернет хэрэглэгчид Майлигийн хөлийг Тэйлорынхоос дутахааргүй өндөр үнэд хүрнэ хэмээн итгэж байгаагаагүй нуугаагүй байна. Түүнийг хэтэрхий гаж болохыг оролддог ч сайхан биетэй гэж магтжээ.

ы

Өнгөрсөн долоо хоногт дуучин Тэйлор Свифт хоёр хөлөө 40 сая ам.доллароор даатгуулсан юм. 2005 оны нэгдүгээр сард дуучин Женнефер Лопез өгзгөө 30 сая ам.доллароор даатгуулж байжээ. Тэрбээр 2015 оны эхэн үе хүртэл холливуудын алдартнуудаас биеэ хамгийн өндөр ханшаар даатгуулсан одоор нэрлэгдэж байсан юм.

б

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ