Монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Энэ жил ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн их, дээд сургуульд элсэн суралцах элсэлтийн ерөнхий шалгалтад орох эсэхийг шийдвэрлэх Монгол хэл, бичгийн шалгалт энэ долоо хоногийн өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэлж байна.
б
Энэхүү шалгалтыг босго оноотойгоор анх удаа авч буй учир шалгуулагчдад хоёр дахь боломжийг олгож байгаа. Тодруулбал, гуравдугаар сарын 21-ний өдрийн шалгалтад тэнцээгүй шалгуулагчид ирэх дөрөвдүгээр сарын 25-нд дахин Монгол хэл, бичгийн шалгалт өгөх боломжтой. Хэрэв энэ шалгалтад 400 оноо авч чадаагүй бол Элсэлтийн ерөнхий шалгалтад орох эрхгүй болох юм. Дашрамд хэлэхэд эхний шалгалтад ороогүй шалгуулагч дахин шалгалт өгөх боломжгүй.
бб
Монгол хэл, бичгийн шалгалт өгөхөөр 25832 шалгуулагч бүртгүүлсний 19300 нь энэ онд 12 дугаар анги төгсөж буй сурагч, үлдсэн нь өмнөх онуудад ерөнхий боловсролын сургууль төгсөгчид аж. Шалгуулагчдын тоо өмнөх жилүүдийнхээс цөөн байгаа нь энэ хичээлийн жилд улсын хэмжээнд анхны 12 дугаар анги төгсөж буйтай холбоотой юм байна.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ