Саймон хүүгийнхээ нэрийг солино

“X Factor” шоуны ерөнхий шүүгч Саймон Коуэлл өнгөрсөн оны эхээр хүүтэй болсон билээ. Тэрбээр хүүгээ Эрик хэмээн нэрлэсэн юм. Тэгвэл Саймон хүүгийнхээ нэрийг өөрчлөх хүсэлтэй байгаагаа “NBS” телевизийн “Өглөөний мэнд Америкчуудаа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
ы
Саймон “Үнэнийг хэлэхэд хүүгийн минь нэр надад таалагдахгүй байгаа. Ямар шалтгаанаар түүнийг Эрик гэж нэрлэснээ мэдэхгүй байна. Хүүгийнхээ нэрийг өөрчлөх бодолтой байгаа. Нэг л өдөр хүүгийнхээ нэрийг өөрчилж магадгүй байх. Гэхдээ хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна” гэж хэлжээ.
б
Хөтлөгч түүнээс “Хүүдээ ямар нэр өгөх вэ?” гэж асуухад “Мэдэхгүй байна. Александр гэж нэрлэж магадгүй. Ер нь Эрик л биш бол ямар ч нэр яахав” гэсэн байна.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ