Гудлак Жонатхан: Охидыг хайсаар байгаа

Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатханы “AFP” агентлагт өгсөн ярилцлагыг хүргэж байна.
ы
-Урилгыг минь хүлээн авч, ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа. Хоёулаа ярилцлагынхаа эхэнд Нигерийн газар шороо, иргэд болон хөрш зэргэлдээ орнуудаа заналхийлж буй хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн асуудлаар ярилцахыг хүсч байна?
-“Боко Харам” бүлэглэл Нигерийн болон олон ч улсын хувьд толгойны өвчин, сэтгэлийн шаналал болж байна. Засгийн газар тус бүлэглэлийн эсрэг арга хэмжээ авч, ард түмнээ хамгаалахыг зорьж буй ч гэнэтийн халдлагын өмнө хүч сулларч байна. Тэд хүссэн үедээ, хүссэн газартаа халдлага үйлдэж байна. Гэнэтийн бүхэн гэнэтийн байдаг учир олон хүн хохирч байгааг үгүйсгэхгүй. “Боко Харам” бүлэглэлийн алан хядах ажиллагаанаас болж манай улсыг сонирхон ирж буй жуулчдын тоо 2012 оноос эрс муудаж, аялал жуучлалын салбар бүхэлдээ уналтад орж, олон зуун хүн ажилгүй болсон. Ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байгаа нь хэт даврагчидтай шууд хамааралтай.
б
-“Боко Харам” бүлэглэлийн эсрэг Африкийн таван улс нэгдсэн ч үнэн хэрэгтэй Нигер, Чад, Камерун улс тус улс бүлэглэлийн эсрэг тулалдаж байгаа?
-Тиймээ. Энэ оны эхээр хөрш орнуудын уулзалтыг зохион байгуулж, хэт даврагчдад цохилт өгөхөөр болсон. Таван улс хэт даврагчдын эсрэг нэгдсэн ч, өнөөдрийн байдлаар Нигер, Чад, Камеруны армийхан цохилт өгч байна. Хэт даврагчид Нигерийг заналхийлэхээс гадна хөрш орнуудыг айлган, сүрдүүлэх нь ихэссэн. Нигер-Чадын хил орчимд өнгөрсөн сар халдлага үйлдэж, 11 хилчний аминд хүрсэн. Мөн Камерунаас 80 гаруй иргэнийг хулгайлсан. Сураггүй алга болсон иргэдийн мэдээллийг гаргахаар хичээнгүйлэн ажиллаж байна.
б
-Саяхан “Боко Харам” бүлэглэл Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй нэгдэж буйгаа зарласан. “Халифын улс” Ирак, Сири гэлтгүй олон улсыг заналхийлж, өдрөөс өдөрт дайсныхаа тоог нэмэж байна. Хоёр бүлэглэл нэгдсэн нь томоохон аюул учруулж болзошгүйг НҮБ мэдэгдээд байгаа?
-Асуудал, том асуудал. “Боко Харам”-ын эсрэг шинэ төлөвлөгөө боловсруулж, Иракийн хэт даврагчид манай улсад нэвтрэхээс урьтаж, томоохон алхам хийх хэрэгтэй. Гэхдээ хэл, ёс заншил нь хол зөрүү хоёр бүлэглэл нэгдэх гэж нэлээн хугацаа зарцуулна хэмээн таамаглаж байна.
ы
-Тэгэхээр хоёр бүлэглэл хамтын хүчээр хор хохирол учруулахад нэлээдгүй хугацааг зарцуулна гэсэн үг үү?
-Энэ бол зөвхөн таамаг
б
-Өнгөрсөн он Нигер олон улсын анхаарлыг татсан. Борно мужид үйл ажиллагаагаа явуулдаг охидын сургуултийн дотуур байрнаас хэт даврагчид 200 гаруй бага насны охиныг хулгайлж, худалдаасан хэрэг гарсан. Дэлхий нийтээрээ “Бидний охидыг эргүүлэн өг” гэх хөдөлгөөнийг зохион байгуулж, хэт даврагчдад цохилт өгөхийг оролдсон. Энэ асуудал хэрхэн шийдэгдэх төлөвлөгөөтэй байна?
-Мөрдлөгө явагдаж байгаа. Охидыг олох хүртэл мөрдлөгөө хэзээ ч зогсохгүй гэдгээ амлаж байна. Энэ бол Нигерийг цочроосон үйл явдлын нэг. Зарим улс орнуудад эмэгтэйчүүдийг боловсрол эзэмшихийг хориглодог. Энэ үзлийн эсрэг байр суурьтай нэгэн. Нигерийн бүх иргэн адилхан тэгш эрхтэй. Бүх хүмүүс адилхан боловсрол эзэмшиж, улсаа дэлхийд өрсөлдөхүйц болгох шаардлагтай. Боловсролтой хүн хаана ч газардахгүй. Би Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөртөө хүртэл энэ бүхнийг тусгасан. Одоо ажил хэрэг болгоно ажиллаж байна. Тус бүлэглэлийн барьцаанд байгаа хөөрхийлөлтэй тэр сурагч охидыг аврахын тулд бүхий л бололцоогоо ашиглаж, олон улсаас тусламж хүссэн хэвээр байгаа.
б
-Ярилцлага бүхэлдээ хэт даврагчдын талаар хөндөгдөж байна. Нигерийн толгойны өвчин хэмээн нэрлэгдээд буй тус бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекаугийн толгойг 50 сая ам.доллароор үнэлсэн?
-Тус бүлэглэлийн дайчдыг хүчирхийлэл рүү түлхэж, эх орныхоо эсрэг тулалдах уриалгыг гаргаж Абубакар Шекауг бол Нигерийн урвагч. Түүнийг амьдаар нь барьж өөрийн биеэр ял асуухыг хүссэн ч тэрнээс өмнө амийг нь бүрэлгэсэн хүнийг шагнах болно.
б
-Та өнгөрсөн оноос эхлэн Нигерт сурвалжлагаар ирсэн гадаадын хэвлэлийхэнд хориг тавих болсон. Энэ тухайд?
-Аюулгүй байдлын үүднээс. Хэрвээ гадаадыг иргэд хэт даврагчдад барьцаалагдвал эргээд аюул учруулах эрсдэлтэй. Мөн улсын минь талаар худал мэдээлэл тараахыг хэнд ч зөвшөөрөхгүй.
б
-Энэ шийдвэр хэвлэлийн эрх чөлөөнд халдсан хэрэг бус уу?
-Би тэгэж бодохгүй байна.
б
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ