Найз охинтойгоо бүлэглэн хулгай хийжээ

Найз хөвгүүн, охин хоёр бүлэглэн хулгай байсныг үйлдэл дээр нь илрүүлжээ. Тэд автомашины цонх хагалан хулгай хийдэг байсан аж. Гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнө 05:00 цагийн орчим Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр Хан бүргэдэй төвийн гадна байсан иргэн Б-ын эзэмшлийн, "Toyota prius 20" маркийн автомашины цонхыг хагалан эд зүйл хулгай хийж байгаад баригдсан байна.
б
Гэмт этгээдүүд нь тодорхой эрхэлсэн ажилгүй 19 настай хамтран амьдардаг Э, Б нар байжээ. Уг хэргийг БГД-ийн цагдаагийн II хэлтэст шалгаж байна.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ