Хүнсний аж үйлдвэрийн ажилчид спортоор өрсөлдлөө

img

Хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдөр жил бүрийн гуравдугаар сарын 26-нд тохиодог билээ.Энэ хүрээнд ХХААЯ, Монголын хүнсчдийн холбоо, Технологийн дээд сургууль хамтран хүнсний манлай үйлдвэр буюу Сүү, ТЭСО корпораци, М-Си-Эс Кока-Кола , Витафит групп, АПУ, Жем Интернэшнл, Арван Үндэс, Жүр үр, Талх чихэр ХК болон Хүнсчдийн холбооны дэргэдэх махны зөвлөлийн шигшээ баг гэсэн нийт 16 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг оролцуулсан спортын арга хэмжээ боллоо.

Тус тэмцээний зорилго нь хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, сургалтын байгууллага, холбоодын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, харилцан туршлага солилцох, баг тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, эвсэг хамт олныг бүрдүүлэхэд оршиж байгаа юм. Багууд таван өдрийн турш сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис гэсэн спортын гурван төрлөөр өрсөлдлөө. Тэмцээний нээлтэд УИХ-ын гишүүн, Монголын Хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва, Технологийн дээд сургуулийн ерөнхий захирал Б.Барамсай, Арвайн-Үндэс ХХК гүйцэтгэх захирал О.Оргил, Талх-Чихэр ХК гүйтцэтгэх захирал М.Базар-Ууган, Апу ХХК-ийн Үйлдвэрлэл үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Энхбилэг нар оролцжээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024-12-25