Монгол хүн анх удаа сансарт нисэв

Хүн төрөлхтөн сансар огторгуйг судлах, нисэх агуу их хүслийг агуулж улс бүхэн өөрийн хувь нэмрээ оруулж, түүхийг бичилцэж байгаа билээ.
Манай улсын хувьд ч “ахынхаа” тусламжтайгаар гурван сансрын нисэгчийг бэлдэж, тэднээс Жүгдэрдэмидийн Гүррагчаа одоогоос 34 жилийн өмнө буюу 1981 оны 3-р сарын 22-ны өдрийн гринвинчийн цагаар 14:58:55 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас ЗХУ-ын сансрын нисгэгч Жанибековын хамтаар Союз 39 хөлгөөр нисэж нийт 8 өдөр (7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж), дэлхийг 124 удаа тойрсоны дараа 1981 оны 3-р сарын 30-ны өдөр эх дэлхийдээ амжилттай газардсан юм.
ө
Ж.Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрж өссөн. 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцсан бөгөөд 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. Тэрбээр 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Энэ үед Ж.Гүррагчаа ардын армийн ахмад цолтой байжээ.
бө
Түүнийг сансарт ниссэнийхээ дараа ЗХУ-ын баатар, БНМАУ-ын баатар цолоор шагнасан юм. Ийнхүү эх орныхоо алдрыг сансрын уудамд тамгалсан Ж.Гүррагчаа болон түүнтэй хамт сансарт нисэх бэлтгэл сургуулилт хийж байсан Майдарын Ганзориг нарыг “Сансрын нисгэгч” гэдэг эрхэм хүндтэй нэр алдраа түүхийн хуудаснаа бичин тунхагласан гавьяатай.
Ж. Гүррагчаа ньнь Монгол Улсаас сансарт ниссэн анхны, Азийн хоёрдахь сансрын нисгэгч юм.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ