"Домборын эгшиг" тоглолт боллоо

img

Казах түмний Наурызын баяр маргааш болно. Эл баярт зориулсан "Домборын эгшиг-2015" хүндэтгэлийн нэгдсэн тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо.

Тоглолтод Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Д.Ганхуяг, С.Боорой, дуучин Л.Байзада, домборын нэрт мастер Б.Айган, С.Батчимэг, М.Толхын, Баян-Өлгий аймгийн бүжиг дэглээч, бүжигчин Я.Айнур багштай "Хара жорга" бүжгийн хамтлаг, Морин хуур, домборын чуулга, мөн Улаанбаатар хотын 20 гаруй их, дээд сургуулийн авьяаслаг оюутан, залуучууд оролцсон юм. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл ажилласан байна.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ