С.Эрдэнэ сайд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ

img

Монгол орныхоо өнцөг булан бүрт амьдран суугаа нийт казах иргэддээ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа олон улсын Наурызын баярын мэндийг хүргэж, гэр бүлээрээ, айл хотлоороо аз жаргалтай эрүүл энх, сайн сайхан амьдрахыг хүсэн ерөөе.

ы

Казах түмэн маань өвөг дээдсээсээ уламжлан ирсэн нарны буюу Наурызын баярыг өдөр шөнө тэнцдэг өлзий билэгтэй сайн цагт тэмдэглэж, шинэ оны анхны өдрөө ахан дүүс хотол олноороо учран золгож, буянтай буурлуудыхаа сургаал айлтгалыг сонсдог уламжлалтай.

ы

Наурызын баяр бол урин хавартай золгосныг угтан улиран одож буй оныхоо ололт амжилтыг дүгнэж, ирж буй жилийнхээ өнгө төлвийг билэгдэн тодорхойлдог казах түмний үндэсний соёл, ёс заншил, найрамдал нөхөрлөлийн салшгүй хэсэг билээ. Энэ ч утгаараа Нэгдсэн Үндэсний Байгууллага Наурызыг Олон улсын баяр болгон тэмдэглэж байхаар зарлан тунхагласан түүхтэй.

б

Тиймээс казах түмэн минь үеийн үед уламжлан ирсэн ёс заншил, соёл иргэншлээ наурызын баяраар дамжуулан дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, таниулах онцгой ач холбогдолтой гэдгийг Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын бодлого, хөтөлбөрийг тодорхойлон хэрэгжүүлэгч салбарын сайдын хувьд онцлон хэлмээр байна.

а

Түүнчлэн Казах түмэн дундаас Монгол Улсын Гурван сая дахь иргэнтэй үе чацуутан мэндэлсэн баярт мөчийг эргэн дурсахад таатай байна. Та бүхэн домборын уянгат аялгуу, мөнх хөх тэнгэрт  дүүлэн нисэх бүргэдийн хийморь дор Наурыз баяраараа айл саахалт, ахмад буурлуудаа хүндэтгэн золгож, элгээрээ энх амар, төрлөөрөө түвшин амгалан, сайхан шинэлээрэй.

ы

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, 

ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЭРДЭНЭ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bolat:
er den ee saidad bayarlalaa!ajlin amjilt xusie!
2015-03-23
зочи:
харин ч баянгол дүүрэгт с.эрдэнэ ирсэнээр их зүйл хийж бүтээсэн байх шүү?!! та нар сохор биш бол харж л байгаа байх. урьд нь баянхог дүүрэг байсныг хоггүй тохилог баянгол дүүрэг болгосон байх шүү....өмнө нь энэ дүүргийг хэн тоож юм хийх гэж зүтгэдэг байсан юм бэ??!!
2015-03-22
зочи:
харин ч баянгол дүүрэгт с.эрдэнэ ирсэнээр их зүйл хийж бүтээсэн байх шүү?!! та нар сохор биш бол харж л байгаа байх. урьд нь баянхог дүүрэг байсныг хоггүй тохилог баянгол дүүрэг болгосон байх шүү....өмнө нь энэ дүүргийг хэн тоож юм хийх гэж зүтгэдэг байсан юм бэ??!!
2015-03-22
zochin:
deerh heregiig lav ene hun daldalj bgaa bhaa
2015-03-22
zochin:
ногоо нийгмийн халамжийн дарга баярсайханы хэрэг хаачсан вэю айн ард түмэнийг доромжлох юмаа. одоо эхнэр нь ч даргаа хийгээд байх юмаа. 1 өдөр ард түмэн энэ байдалтай чинь тэмцэнэ дээ
2015-03-22
д.ганбаатар:
манайхан юм л бол улс төржих юмаа хахнх-н сайд нь үндэстний цөөнхдөө мэндчилгээ дэвшүүлэх эрхтэй хүн байгаам биз дэ. яасан илүү хошуутайм :((
2015-03-22
за луйварчид л чадах юм даа:
баянгол гэж толгойгүй дүүрэг байна. оросоо гээд эрдэнэийн өмнөөс ганц үг дуугарч чадахгүй. эрдэнийн хурууны үзүүрээр л хөдөлдөг. хөдлөөд бүтээсэн зүйл сүүлийн 3 жил алга. юу гэж амлаж байлаа. баянголчуудаа ямарч байсан 2016 онд эрдэнийг дэмжихгүй шүү. ардчилсан намыг ч дэмжихгүй. өмнөх амьдрал муудав. луйварчид баяжив. шудрага юм алга. улс маань дампуурч байна. сонгогчид маань өөрийн толгойгоор саналаа өгнө шүү. одоо тархи угаах, тал засах ажлаа эхлүүлж байна. та нар минь итгэмтгий гэнэн шүү. тунгаагаарай.
2015-03-22
оо аллах:
баянөлгийгээс нэр дэвших гэж байгамуу?
2015-03-22
naraa:
tand amjilt hvsie
2015-03-22
oyunaa:
mundag hvn shvv bayr hvrgie
2015-03-22
43333:
луйварчин сайд
2015-03-22
beke:
bayarlalaa
2015-03-22