Немцовын аминд хүрсэн тусгай бүлэглэл баригджээ

img

Улстөрч Борис Немцовын аллага захиалгат болох нь тогтоогдлоо гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Немцовын аминд хүрэх тусгай бүлэглэл өнгөрөгч нэгдүгээр сарын 1-ний өдөр байгуулагдсан байна. Тус  бүлэглэл 10-15 гишүүнтэй бөгөөд тэд хэрэг гарахын өмнөх өдөр нууц санал хураалтаар Немцовын аминд хүрэх этгээдийг тодруулсан хэмээн Оросын Мөрдөн байцаах хорооны нэрээ нууцалсан гэрч “Россия 1” телевизэд ярьжээ. Тус бүлэглэлийн контороос Немцовын алхам тутмыг мөрдсөн гэр зураг, бичлэг олдсон байна.  Энэхүү аллагыг сайтар бэлдсэн, захиалгат аллага гэдгийг цагдаа нар баталсан аж.

1

Цагдаагийнханд баригдаад байгаа  Анзор Губашев, Заур Дадаев, Бислан Шаванов нар өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн улстөрчийг мөрдөж байсан гэнэ. Тэд улстөрчийг өөр гурван этгээдтэй ээлжлэн мөрддөг байснаа ярьжээ. Немцовын байршлыг тогтоохын тулд тусгайлан худалдаж авсан машиныг ашиглаж байснаа мэдүүлгийнхээ үеэр дурьджээ. Тамерлан Эксерханов, Хамзат Бахаев, Шадид Губашев нар мэдээлэл цуглуулах болон аллагын дараа Москва, цаашлаад Оросоос гарах ажиллагааг удирдаж байсан гэнэ. Хэргээ хүлээгээд байгаа Заур Дадаев “Немцовын аминд хүрсэн хүнд захиалагч 5 сая рубль өгөхөө амласан” гэж хэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хэхэх:
путины шинэ онигоо юм биздээ хүн ичээд үхчидэггүй нь сайхан юм даа хаххахахах
2015-03-23
zochin :
ingej teeruulehdee garamgai daa
2015-03-22
hoshin garaa:
orosiig neeh yahaa aldtsan uls gej bodohgui bn.uls tur huchnii baiguullaguud ni heseg hunii gart heterhii tuvluruud balarch bnldaa.putin ene baidlaa ch medehgui manai enhbayar id uedee yag l iim baisan baahan *nuudeer toiruulchihaad ted nariiha ugend itgej baij hen ch bish bolson shig adilhan huvi tavilantai hun bnda huurhii mine
2015-03-22
hehe:
muuhan zohiol chadalgui jujigchid bn daa! oor arai uhaantai ym zohiochik uhaan bhgui l bn daa!
2015-03-22
zochin:
5 say dollar bailgyi dee
2015-03-22
зочин:
ишш яасан ч болхи тусгай ажиллагаав дээ. бүтэн 3 хоноход оросоос гараад алга болчихож чаддагүй алуурчид юм байж
2015-03-22
putin:
putin say hed honog bodoj olson ni ene yum bn
2015-03-22