Курд дайчдыг цаазалжээ

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл барьцаанд байгаа Курдын гурван дайчинг олны өмнө цаазалсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Дайчид өнгөрсөн сард Курд хотыг чөлөөлөх ажиллагааны үеэр хэт даврагчдад барьцаалагдсан байна. Цаазын ял гүйцэтгэсэн Жихади Перман “Өнөөдөр амиа алдах хүмүүс ариун исламын шашинг гутаан доромжилж, бидний үйл хэргийг үл тоосон. Тэд үхлээрээ биднээс уучлалт гуйх хэрэгтэй. Мөн Ойрхи Дорнодын дамнасан “Халифын улс” байгуулахад саад учруулсан бүхэн толгойноосоо салах учиртай. Бид зорьсондоо хүрэх болно” гэж хэлжээ.

1

Гэрчүүдийн мэдээлснээр амиа алдсан гурван хүний нэг нь 10 гаруй насны бага насны хүүхэд байсан гэв. Хэт даврагчид Курдын дайчдыг цаазалж буй дүрс бичлэгээ олон нийтэд сүлжээнд байршуулахдаа зөвхөн хоёр дайчны бичлэгийг гаргасан юм. “Гэрчүүдийн хэлснээр гурав дахь барьцааны иргэн бага насны хүүхэд байж болзошгүй” хэмээн Иракийн Ерөнхий сайд Хайдар аль Абади мэдэгджээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хэхэ:
энэ муухай зэрлэгүүдэд адилхан хариу барих хэрэгтэй
2015-03-23
irgen:
bombogdoh geheer engiin irgedtei tsug bgaad bgaamaaaa bolhgui yvgan tsereg l orhgui bol bolhgui
2015-03-23
irak:
ed nariin bgaa gazriin togtoogood bumbugduud hayagiig boldoggui l yum baihda.inged gemgui humuus uxeed baigaa. . sonin l sanagdaad baihiin
2015-03-22