Би хэнийг ч ялгадаггүй

Ромын хамба лам Францис өчигдөр Италийн Неаполь хотноо үйл ажиллагаа явуулдаг шоронд айлчилсан байна. Тэрбээр тус шоронгийн 90 хоригдолтой үдийн хоол барьж, уучлал, хайр, хүндлэлийн тухай ярьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хамбатантай үдийн хоол барьсан хүмүүсийн дунд трансжендер, гей хоригдлууд байжээ.
.
Тэд шоронгийн удирдлагуудын зөвшөөрлөөр, өөрсдийн хийсэн хоолоор хамбатанг дайлсан байна. Шоронгийн удирдлагууд эдгээр хоригдлыг хамбатай уулзуулахыг хүсээгүй ч Францис “Би хэнийг ч ялгадаггүй” хэмээн мэдэгдэж, өөрийн хүсэлтээр эдгээр хоригдолтой уулзжээ. Тэрбээр хоригдлуудтай үдийн хоол барьсныхаа дараа Неапол хотын иргэдтэй мэндчилжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ