Брюс Уиллис инстаграмтай боллоо

img

Холливуудын нэрт жүжигчин Брюс Уиллисийн инстаграм хаягийг өнгөрсөн оны эхээр үл мэдэгдэх этгээдүүд хакердсан билээ. Энэхүү үйл явдлын дараа жүжигчин эр инстаграм ашиглахаа больж, зөвхөн твиттерийн хэрэглэгч болсон юм.  Тэгвэл хэсэг хугацаанд инстаграм хаяггүй байсан Брюс шинэ хаяг нээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр инстаграмдаа эхнэр Эмма Хэмингтэй авахуулсан зургаа байршуулаад “Тэмцээнд чинь амжилт хүсье. Заавал ялна шүү” гэж бичжээ. Эмма “Ододтой бүжиглэе” шоунд оролцож байгаа юм.

1

Өнөөдөр тэдний хуримаа хийсний 6 жилийн ой тохиож байна. Брюс твиттертээ “Би энэ сайхан өдрөө фэнүүддээ дуулгахыг хүссэн учир шинэ инстаграмтай боллоо. Үнэхээр гайхалтай байна. Гэр бүл минь аз жаргалаар дүүрэн байна” гэж жиргэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ