Крис Браун ялгүй болов

img

Дуучин Крис Браун 2009 оны эхээр найз бүсгүй Рианнаг зодож, хүнд гэмтэл учруулсан билээ. Рианна түүнд зодуулсныхаа дараа шүүхэд гомдол гаргаж, эмчилгээний төлбөр гэгдэх 450 мянган ам.доллар нэхэмжилсэн юм. Шүүхээс Крисийг буруутайг тогтоож, 198  цаг олон нийтийн газар хөдөлмөр эрхлэх, 170 цаг сэтгэл зүйн хичээлд хамрагдах, 111 уураа барих хичээлд суухаар шийдвэрлэсэн билээ.  Мөн Рианнатай 100 метрт ойртохгүй, хүлээн авалт, тоглолт, шагнал гардуулах ёслолд хамтдаа оролцохыг хориглож, 2.5 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн юм. Нью Йорк хотноо өчигдөр болсон шүүх хурлаар дуучинг дээрх ялын нөхцлийг бүрэн биелүүлсэн гэж үзсэн учир тэнсэн харгалзах ялаас нь чөлөөлсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Крис Браун шүүх хурлын дараа твиттертээ “Баярлалаа. Өнөөдрөөс сайн залуу байх болно. Рианна намайг уучлаарай” гэж жиргэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ