Мухаммед Алитай уулзав

Их Британийн угсаа залгамжлагч ханхүү Чарльз гэргий Камилагийн хамтаар АНУ-д төрийн айлчлал хийж байгаа юм. Тэд айчлалынхаа үеэр мэргэжлийн боксын үнэмлэхүйн жингийн дэлхийн аварга, олимпийн алтан медальт Мухаммед Алигийн төрөлх хот Кентукки мужийн Лумсвилт очиж, түүнтэй уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ханхүү, гэргийн хамтаар Алигийн гэрт очиж, өдрийн зоог барьж, яриа өрнүүлсэн байна.
1
Ханхүүгийн хувьд Алигийн шүтэн бишрэгч гэнэ. Тэрбээр хэвлэлийнхэнд “Али бол миний баатар. Түүний тоглолтыг үзэж л өдий хүрлээ. Алитай уулзах боломж олгосон бүх хүнд баярлалаа. Хамгийн гол нь Али бид хоёртой уулзахыг зөвшөөрч, гэртээ урьсанд нь талархалаа илэрхийлье” гэж хэлжээ.
Өдгөө 73 настай нэрт боксчин, эхнэрийнхээ хамтаар 2005 оноос эхлэн Лумсвил хотноо амьдрах болсон юм. Лумсвил хотын төвд 2006 оны есдүгээр сард Алигийн 5 метр өндөртэй хүрэл хөшөөг сүндэрлүүлсэн билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ