Йеменд халдлага гарч 137 хүн амиа алдав

Хэт даврагчид Йемений нийслэл Сана хотноо дараалласан халдлага үйлдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдлагын үеэр 137 хүн амиа алдаж, 358 хүн гэмтсэн байна. Хотын төвд өчигдөр 18.00 цагийн үед тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэрчээ. Энэхүү халдлагаас цагийн дараа захын хороололд үйл ажиллагаагаа явуулдаг хоёр христийн сүмд хэт даврагчид дэлбэрэлт зохион байгуулж, 50 гаруй хүний аминд хүрчээ.
1
Сана хотноо болсон халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл үйлдснээ хүлээн зөвшөөрч, дахин халдлага үйлдэхээ сануулсан байна. Тус бүлэглэл өнгөрсөн долоо хоногт Тунисийн “Бардо” гэх музейд халдлага үйлдэж, 22 хүний аминд хүрсэн юм. Бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади “Тунисийн удирдлагууд бидний эсрэг нэгдсэн учир, газар нутагт чинь халдлага үйлдэж, өшөөгөө авлаа” гэж мэдэгджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ