Ихэнх нутгаар дулаарна

img

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарна.

б Өнөөдөр баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нугаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 1-6 хэм хүйтэн, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

ы

Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 6-8 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 хэм хүйтэн, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хөлдүү:
эгийн голын нэрийг зөөлний тэмдэггүй бичдэг гэж хэд дахин хэлүүлдэг юм бэ. өөрөө хөлдүү толгойтой байж болно олон нийтийн мэдээллийн хэргэслийн нэг аюул нь үүнийг олон хүмүүс, ялангуяа хасанд хүрээгүй төлөвшөөгүй хүүхдүүд буруу ойлголт авахад байдаг шүү эг-үүр гэж бичнэ
2015-03-23