“Монгол цэргийн жавхаа” уралдаан эхэлнэ

img

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монгол цэргийн жавхаа” уралдаан зохион байгуулах тухай А/140 дугаар захирамж гаргасан байдаг.

Захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 3 дахь жилдээ зохион байгуулахаар болсон. Тэгвэл  анги байгууллагын тохижилт, бие бүрэлдэхүүний ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, бие бялдрын стандарт, жагсаалч ажиллагаа, гадаад үзэмжийг дээшлүүлж, Зэвсэгт хүчин, бусад цэргийн үйл ажиллагааг нийслэлийн иргэдэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилготой тус уралдаан өнөөдөр эхэлнэ.

Уралдаанд Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газрын харьяа анги, байгууллагууд оролцох  юм. Уралдааныг цэргийн хотхоны тохижилт, эрүүл аюулгүй байдлыг хангасан байдал, цэргийн алба хаагчдын бие бялдрын стандартыг биелүүлж байгаа байдал, жагсаалын үзлэгт дүрмийн дагуу бэлтгэж, цэргийн албан хаагчид дүрэмт хувцас, хэрэглэлийг хэрэглэж хэвшсэн байдал, анги, салбарын жагсаалын жигдрэлт зэргийг харгалзан дүгнэх юм.

Уралдаан ирэх тавдугаар дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ