Хакүхо 34 дэх түрүүгээ авлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башё Осока хотноо болж, өчигдөр өндөрлөлөө. Сүүлийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржийг давснаар эзэн хааны цомыг 34 дэх удаагаа авлаа. Энэ башёд их аваргын араас нэхэж явсан сэкивака Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдрийн барилдаана озэки Гоёодог ялж, 13 даваатайгаар башёг дуусгасан юм.
Их аварга Хакүхо М.Даваажаргал өмнөх башёд түрүүлж, 33 дахь удаагаа Эзэн хааны цом хүртсэнээр Мэргэжлийн сүмо бөхийн рекордыг эвдсэн. Энэ сарын башёд 14 даваа, нэг унаатай түрүүлснээр өөрийн тогтоосон шинэ дээд амжилтыг эвдэж чадлаа.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ