Засгийн газар хуралдана

Монгол Улсын Засгийн газрын XVII ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын тухай У.Хүрэлсүх/, Гадаад хэргийн сайдын айлчлалын тухай, Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны анхны хуралдааны тухай /Д.Пүрэвсүрэн/ асуудлыг хэлэлцүүлэх юм байна.
б
Мөн “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийн тухай /Ж.Эрдэнэбат/, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай/Д.Дорлигжав/ асуудал зэрэг 13 асуудал хэлэлцэж, нийт зургаан асуудал танилцуулахаар төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ