Халдлагыг өөрсдийнх нь иргэд үйлдсэн байж болзошгүй

img

Тунисийн нийслэл хотноо байрлах “Бардо” гэх музейд цэргийн хувцас өмссөн зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлдэж, 22 хүний аминд хүрсэн билээ. Музейд халдлага үйлдсэн этгээдийг эрх баригчид Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн гишүүд байж болзошгүй хэмээн мэдэгдсэн юм. Энэхүү халдлагын дараа тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади Тунисийн халдлагыг зохион байгуулснаа хүлээж, “Өөрсдийнх нь эсрэг нэгдсэн бүхэн үхэх болно” гэж мэдэгджээ. Тэгвэл тус улсын Ерөнхий сайд музейн халдлагыг хэт даврагчид бус Тунисийн иргэд үйлдсэн байж болзошгүй хэмээн мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Тагнуулын мэдээллээр тус бүлэглэлд Тунисийн 3000 иргэн элссэн гэв. Тус бүлэглэлд элссэн тунис иргэд, эх орондоо буцан ирж, халдлага үйлдсэн гэх баримт, нотолгоог цагдаагийнхан олсон гэж Ерөнхий сайд мэдэгдлийнхээ үеэр дурьджээ. Тэрбээр “Бид гэмт хэрэгтнүүдийг аюулгүй болгосон. Гэхдээ хамсаатан байгаа эсэхийг нь мэдэхгүй байна” гэсэн байна.

Халдлагын үеэр Испани, Итали, Япон, Францын 19 жуулчин, музейн ажилтан болон цагдаагийн хоёр албан хаагч амиа алдсан юм. Өнгөрсөн долоо хоногт болсон халдлагын дараа тус улсыг сонирхон ирэх жуулчдын тоо тав дахин багассан тухай албаныхан мэдээлж байна. Халдлага гарсан музейг жилд 8.7 сая жуулчин ирж, үздэг гэнэ. Музейг XV зуунд барьсан ба 8000 гаруй үзмэртэй юм. Тус музейн үзмэрт 40 мянган жилийн настай хадны бичиг байдаг. Энэхүү үзмэрийг үзэх гэж сардаа 1000-5000 жуулчин ирдэг байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ