Блицын ангилалд Д.Эрдэнэбилэг түрүүлэв

Даамын улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний Блицын ангилал өчигдөр болж, аваргаа шалгарууллаа. Эрэгтэй 9 тойрог, эмэгтэй 7 тойргоор тамирчид тоглож, эрэгтэйчүүдээс 16 оноогоор ОУИМ Д.Эрдэнэбилэг түрүүлжээ. Харин мөнгө, хүрэл медалийн болзлыг Эрчим хүчний хөгжлийн төвийн тамирчин, ОУИМ Г.Ганжаргал 14 оноогоор, Масс Агентлагийн тамирчин, ДДХМ Р.Манлай нар хангав.
х
Эмэгтэйчүүдээс 11 оноогоор "Говь хангай мебель" ХХК-ийн тамирчин, ОУИМ М.Нямжаргал алтан медаль, Баянзүрх дүүргийн тамирчин, СМ Г.Хэрлэнмөрөн мөнгөн медаль, хүрэл медалийн болзлыг СМ Б.Нандинцэцэг нар хүртжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ