Албан тушаалын цолыг хүчингүй болгожээ

Цагдаагийн албан хаагчдын албан тушаалын цол өнөөдрөөс хүчингүй болж байна. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар томилогдсоныхоо дараа тушаал гаргаж, цагдаагийн цолыг албан тушаалаар нь олгодог болсон.

б
Гэхдээ өнгөрөгч оны 11 дүгээр сард тухай үеийн Хууль зүйн сайд Цагдаагийн алба хаагчийн цолны журмыг шинэчлэн баталж, цагдаагийн цолыг хугацаатай буюу тухайн цолны болзол шалгуурыг хангахад тодорхой хугацаатай байхаар журамласан. Тухайлбал, цагдаагийн хошуучаас хурандаа хүртэл буюу дээд цолны болзлыг тодорхой хугацаанд ахмад цолоороо ажиллаж байж, болзол шалгуурыг хангасан тохиолдолд, тодорхой сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн ахмад цолтнууд цагдаагийн хошууч, дэд хурандаа зэргээр цол ахих журам мөрдөгдөж байсан билээ.
ы
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ