Хуримын ордныг хувьчлах эсэхийг өнөөдөр шийднэ

img

Ашиггүй ажиллаж эхэлсэн гэх шалтгаанаар “Гэрлэх ёслолын ордон”-г хувьчлах саналыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар гаргаж, НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон билээ.

а

Тэгвэл уг асуудлыг өнөөдөр болох НИТХ-ын ээлжит хуралдаанаар шийдвэрлэх аж. Энэ талаар өнөөдөр  ийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Түвшинтөгс өөрийн цахим хуудаснаа мэдэгдлээ. Тэрбээр "Хуримын ордныг бүрэн хувьчлах тухай анхнаасаа яриагүй юм билээ шүү.  Өнөөдөр болох НИТХ-ын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ" хэмээн бичжээ.

а

Хуримын ордон нь 1976 оноос ашигтай ажиллаж бөгөөд 2013 онд 248 сая төгрөгийн ашигтай ажилласан, бол 2014 онд 46 сая төгрөгийн алдагдалтай ажилласан хэмээн албаны хүмүүс үзэж буй аж.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ