Челябинскт гоомойдсон ч Риод гялалзах Д.Төмөрхүлэг

img

Монгол vндэсний бєхєд 1964 оны луу жилтнvvд нэгэн хvчирхэг vеийг бvрдvvлж Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Мєнх-Эрдэнэ, улсын гарьд “том” П.Сvхбат, заан Ц.Баярсайхан, улсын харцага Б.Жавхлантєгс нарын дунд Євєрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат уран барилдаанч, улсын харцага Ч.Даваадорж агсан зvй ёсоор нэрлэгддэг билээ. Хэдийгээр бєхчvvд дотроо биеэр хамгийн жижиг нь байсан ч улсын харцага Ч.Даваадорж агсны уран хурц, барилдаан єнєєдєр ч Монгол бєхчvvд, vзэгч олны хайр талархлыг хvлээсээр дээд тэнгэрээс зvлэг ногоон дэвжээгээ тойрон дэвсээр яваа нь тодорхой. Ч.Даваадорж агсан 1990 онд “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн даншиг наадамд гялалзсан барилдаан vзvvлж, улсын заан Д.Амгаагаар зургаа давж улсын харцага цолны болзол хангасан ч 14 жилийн дараа 2004 онд нєхєн олгосон тvvхтэй.

ө

Тэгвэл Монгол бєхийн тvvхэнд vvрд дурсагдах гавьяатай уран барилдаанч, улсын харцага Ч.Даваадорж агсны хvv, жvдо бєхийн ОУХМ Д.Тємєрхvлэг єнєєдєр сайхан аавынхаа дурсгалыг мєнхжvvлж, дэлхийн хэмжээний бєх болсноо зарлан тунхаглаж явна. Анх 2008 онд Тайландад болсон жvдо бєхийн залуучуудын дэлхийн аваргаас мєнгєн медаль авч ирсэн нь бие нь тааруухан байсан аавдаа барьсан хамгийн том бэлэг байжээ. Тайландын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Д.Тємєрхvлэгийг авч явсан єєрийнхєє багын найз Ц.Шийрэвт Ч.Даваадорж агсан “Би та хоёрыгоо л хvлээж байлаа. Миний хvv одоо дэлхийн хvн болжээ” хэмээсэн нь хvvгийнхээ анхны томоохон амжилтыг амьд сэрvvндээ vзэж, сэтгэл нь ханасан хайртай аавынх нь сэтгэлийн vг байж. Тэр жилдээ самбо бєхєєр Ази тивийн болон дэлхийн аварга болсноор Ч.Даваадорж агсан хvvгээ дэлхийд шуугиулах, єєрийнх нь гайхамшигтай уран барилдааныг найдвартай vргэлжлvvлэн авч явж, ирээдvйд олимп, дэлхийн аварга болох их замынх нь эхлэлийг vзэж сэтгэлийн жаргал, тайвшралыг vзсэн нь дамжиггvй.

х

Аавынхаа жинхэнэ эр хvний жудагтай, намбатай сайхан зан чанарыг євччихсєн юм шиг євлєсєн Д.Тємєрхvлэг аавыгаа улсын харцага болсон 1990 оны Цагаан морин жил хорвоод мэндэлсэн хvчтэн билээ. Єнєєдєр эр хvний бяр, хvч ид тэгширдэг 25 нас зэрэгцэж яваа Д.Тємєрхvлэг маань 2015 он гарсаар ялалтынхаа буухиаг vргэлжлvvлж буурал Европын тэнгэрт Монгол Улсын алтан соёмбот тєрийн далбааг мандуулж, сvлд дууллаа эгшиглvvлсээр явна. Єчигдєрхєн Гvрж улсын нийслэл Тбилиси хотноо єндєрлєсєн жvдо бєхийн олимпийн эрхийн оноо олгох "Гранпри" тэмцээнд дэлхийн 42 орны эрэгтэй 201, эмэгтэй 144 нийт 345 жvдоч єрсєлдєхєд ОУХМ Д.Тємєрхvлэг 66 кг-д тав ялж аваргын алтан медалиар энгэрээ мялаасан юм.

а

Тэрбээр эхний тойрогт Унгарын бєх Бенсе Замбори, дараагийн тойргуудад Польшийн Александр Бета, ОХУ-ын Якуб Шамилов, Азербайжаны Нижат Шикхализада нарыг дараалан цэвэр шидсээр аваргын тєлєє Израйлын бєх Баруч Шмайловыг вазари vнэлгээгээр буулган авч ээлжит алтан медалиа энгэртээ гялалзуулсан юм. Єнєєдєр рейтингээрээ дэлхийд гуравт бичигдэж байгаа ОУХМ Д.Тємєрхvлэг 2014 оны наймдугаар сарын 25-31-нд ОХУ-ын Челябинск хотод болсон жvдо бєхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд торолгvй тvрvvлэх бvрэн боломжтой байсан ч ёстой л “Бєх хvн бvдvvн євсєнд” гэдэг vгийг нотлочихсон удаатай. Учир нь єєртєє ямар ч зовлонгvй гурав давчихаад байсан ч дєрєвдvгээрт тойрогт хэн ч мэдэхгvй, дуулаагvй Дуанбин Ма гэгч хятадын бєхийг вазаригаар ялж явахдаа єрсєлдєгчєє хэтэрхий дутуу vнэлснээс болоод анхаарал алдан даралтаар цэвэр ялагдаж, дэвжээнээс бараг л уйлаад бууж байсан билээ.

х

Мэдээж тэрхvv хэний ч таамаглаагvй гашуун ялагдал тvvнд маш их харамсал, ухаарал, гэмшил vлдээсэн нь тодорхой. Гэхдээ яг 20-хон хоногийн дараа буюу есдvгээр сарын 19-нд БНСУ-ын Инчон хотод эхэлсэн Азийн зуны ХVII наадмын хоёр дахь єдєр Японы бєх Такажо Томофумиг гурван минутад мордож цэвэр ялснаар Монгол Улсын шигшээ багийн хоёр дахь алтан медалийг авч ирж, Инчоны тэнгэрт тєрийн дууллаа эгшиглvvлсэн гавьяатай. Энэ жил эр хvний эр бяр жигдэрдэг 25 нас зэрэгцэж яваа ОУХМ Даваадоржийн Тємєрхvлэг Азийн аваргын мєнгє, Азийн тоглолтын аварга, Европ, болон Азийн цуврал тэмцээнvvдийн аварга гээд жvдо бєхчvvдийн мєрєєддєг медалийн баян цуглуулгатай болсон. Одоо тvvнд олимп, дэлхийн аваргын алтан медаль л дутуу байгаа. Жил таван сарын дараа эхлэх Бразилийн Рио де Жанейрогийн олимпийн наадам ОУХМ Д.Тємєрхvлэгийн хувьд хайрт аавдаа андгайлсан тангарагаа биелvvлэх алтан боломж байх болно.

а

Тэрбээр єнєєдєр жvдо бєхийн дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж байгаа ч нэгэн vе Японы дасгалжуулагчдаас “Аюултай Монгол” хэмээх алдрыг хvртээд байсан ОУХМ С.Мяарагчаатай адилхан дэлхийн чансааны нэг, хоёрт эрэмбэлэгдэж байгаа ямар ч бєхийг торолгvй савах vнэн хvчит, vзvvштэй уран барилдаанч нэгэн гэдгийг Монголчууд цэнхэр дэлгэцээр орой бvр шимтэн харж, уухайлан дэмжиж сууна. Энэ долоо хоногийн сvvлчээр Туркийн “Грапри” тэмцээн болно. Мэдээж ОУХМ Даваадоржийн Тємєрхvлэг торолгvй тvрvvлж, алтан соёмбот тєрийн далбаагаа мандуулж, сvлд дууллаа эгшиглvvлээд ирэх нь тодорхой. Одоо тvvнд зєвхєн олимп, дэлхийн аваргын алтан медаль л хэрэгтэй. Олимпийн аварга болчихоод аавынхаа найз самбо, жvдо бєхийн дасгалжуулагч Д.Эрдэнэбаатар ахыгаа дагуулан алтан шарилыг нь эргэж, андгай тангарагаа биелvvлэх єдєр асар холгvй бизээ. Тvvнд тийм эр бяр, эрч хvч, удам дамжсан уран мэх бvгд бий. Хамгийн гол нь ялсан ч ялагдсан ч Монгол эр хvний ёс жудаг, намба зааж дэвжээндээ, єрсєлдєгчдєє гvн хvндэтгэл vзvvлэн хамгийн сайхан мэхийн ёсолдог жинхэнэ эр хvн, хvчит бєхийн давтагдашгvй сайхан жудаг, намба Д.Тємєрхvлэгээс тодорхой харагддаг. Ямар ч тєрлийн бєхєд чухамдаа энэ чанар хамгийн чухал, хамгийн эрхэм дээд билээ. Ямар хvv тєрvvлснээ хайрт аав нь тэнгэрээс харж мишээн баярлаж байгаа бол ямар хvчтэн болсныг нь даян дэлхий, даяар Монгол тэр чигээрээ харж бахархаж сууна. Эр хvн, бєх хvнд vvнээс илvv хvндлэл, хайр vгvй билээ.

а

Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

болд :
гайхалтай. амжилт
2015-03-23
зочин:
цагаан хэл ам идчихнэ шүүүү
2015-03-23
baagii:
tomorhulegtee amjilt husie. barildaan buree sain bolgoh, orsoldogchoo basah bolon surdeh ni amjiltand nolooldog. taivan baij hojmiin yum bodolgui zugeer l beltgel hiij bna gej bodood l barild, gehdee heterhii zadgai bish...
2015-03-23