Нэр дэвшигчид ганцаарчилсан ярилцлагад орно

Улсын дээд шүүхийн шүүгчид 11 хуульч тэнцсэн билээ. Тэгвэл тэд өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн ганцаарчилсан ярилцлагад орох юм байна. Шалгалтад УДШ-ийн шүүгчид нэр дэвшигч Г.Алтанчимэг, Г.Банзрагч, С.Буд, П.Золзаяа, М.Наранцэцэг, Л.Өлзийсайхан, П.Соёл-Эрдэнэ, Д.Сүнжид, Ч.Хосбаяр, Д.Энхзул, Ж.Эрдэнэбулган нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 18 дугаар зарлигаар батлагдсан "Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу хангалттай үнэлгээ авсан.
б
Нэр дэвшигчид гуравдугаар сарын 9-13-ны өдрүүдэд эсээ бичих, мэдээллийн технологийн хэрэглээний чадвар шалгах, эрх зүйн онолын болон Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг шалгах, эрх зүйн тохиолдол шийдвэрлэх, Үндсэн хуулийн зүйл заалтад онолын тайлбар бичих, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дүн шинжилгээ хийж, дүгнэлт бичиж шалгуулсан. Мөн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд баримтлах ёс зүйн мэдлэг шалгах, эссэ илтгэх болон зан төлөвийн ярилцлагын шалгалтуудад оролцож, нэр дэвшигчдийн шалгалтын нэгдсэн дүнг Шүүхийн мэргэшлийн хороо гаргасан.
ы
Нэр дэвшигчид дараах хуваарийн дагуу ярилцлагад орох аж.
ы
Д/д |
Ярилцлагад орох огноо, цаг |
Овог, нэр |
Бүртгэл |
|
2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр |
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ |
|||
1 |
11:00 - 11:20 |
Гүррагчаа Алтанчимэг | ||
2 |
11:20 -11:40 |
Содномтүнрэв Буд | ||
3 |
11:40 -12:00 |
Пунцаг Золзаяа | ||
4 |
12:00- 12:20 |
Мянгаа Наранцэцэг | ||
5 |
12:20- 12:40 |
Дагвадорж Энхзул | ||
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМ |
||||
6 |
12:40 - 13:00 |
Гочоо Банзрагч | ||
7 |
13:00 - 13:20 |
Лувсандорж Өлзийсайхан | ||
8 |
13:20 - 13:40 |
Пүрэвдорж Соёл-Эрдэнэ | ||
9 |
13:40 - 14:00 |
Дугар Сүнжид | ||
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ |
||||
10 |
14:00 - 14:20 |
Чагдаа Хосбаяр | ||
11 |
14:20 - 14:40 |
Жуужаа Эрдэнэбулган |
ы
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ