Улстөрчдийн урамгүй үгс

img

Өнгөрсөн амралтын өдрvvдэд Монгол хvн сансарт ниссэний 33 жилийн ой, Казак тvмний уламжлалт Нарны баяр буюу Наурызын баяр тохиож, улс даяараа баярлан ёслон тэмдэглэж єнгєрvvллээ. Аргагvй л Нарны баяр тохиож байгааг бэлгэдсэн нарлаг, дулаахан сайхан єдрvvд vргэлжилж байна. Хэдийгээр улс орны эдийн засаг хvндхэн байгаа ч ард олон бэрхшээл, зовлон тоочилгvй дор бvрнээ амьдралаа зохицуулчих санаатай хєдєлмєрлєж, зvтгэцгээж л байна.

d

Харин Монголын улстєр, эдийн засгийг элгээр нь хэвтvvлсэн эрхэм тєрийн тvшээд, сайд дарга нарын амнаас олигтой vг унахаа болиод удаж байгаа. Ерєнхий сайд Ч.Сайханбилэг томилогдоод удаагvй байхдаа “Монгол Улс “defolt” буюу дампуурлаа зарлахад бэлэн байгаа”-г УИХ-ын индэр дээрээс зарласан бол тvvний араас Монголбанкны ерєнхийлєгч Н.Золжаргал, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, за тэгээд нийтлэгч Баабар гээд олон эрхмийн амнаас тун ч ёозгvй, бэлгэ дэмбэрэлгvй vгс хєврєх болов. Эрхэм Ерєнхий сайдын хэлсэн vгэн дээр дєрєєлєн Хятадын Синьхуа агентлаг “Монголын эдийн засаг 2017 онд дампуурна” хэмээн Монголын баялагт шvлсээ гоожуулагсдын бах тавыг хангасан мэдээлэл цацсан. Хятад, Америк, Канад, Австралын vндэстэн дамнасан корпораци, бусдын баялгийг барьцаалан хєлжигсєд Монгол Улс хэзээ хоёр гараа єргєн дампуурлаа зарлах нь вэ хэмээн єдєр бvрийн мэдээллийг нягтлан шvvрдэж, шvлсээ залгин сууцгааж байгаа. Ч.Сайханбилэг сайдын анхааруулгын ард бодит нєхцєл байдлаа хатуухан хэлээд даруйхан “Стэндбай” хєтєлбєрт хамрагдах гэсэн зорилго байсан нь илэрхий болсон. Тvvнийгээ ч батлан Олон улсын валютын сан руу захидал явуулсан. Ерєнхий сайдынх нь гуйлтын дагуу Олон улсын валютын сан, Дэлхийн банкны мэргэжилтнvvд аль хэдийн Монголд ирчихээд эдийн засгийн тооцоо судалгаан дээр ажиллаж эхэлчихээд байгаа. Энэ байдалтай бvрэн эвлэрсэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь “Монгол Улсын эдийн засаг хvндэрч, баталгаат нєєц улам бvр багассаар байгаа учир “Стэнд бай” хєтєлбєрийг хэрэгжvvлэхээс єєр зам байхгvй” хэмээн бас л базаахгvй хар амлав. Монголын эрх баригчид, улстєрчдийн харж байгаагаар Монголын эдийн засгийг аврах “сvvлчийн найдлага” нь “Стэнд бай” хєтєлбєр болчихоод байгаа юм байна.

d

Ж.Батсуурь дарга “Нєхцєл байдал улам хvндэрч байгааг Монгол банк, Сангийн яаманд байнгын хорооны зvгээс байнга сануулж байгаа. Эдийн засгийн хvндрэлийг даван туулах тогтоолын дагуу Засгийн газар тєлєвлєгєєгєє гарган ажиллах ёстой. Би Засгийн хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод тєлєвлєгєєгєє яаралтай баталж ирvvлэх сар бvр хийж буй ажлынхаа тайлан мэдээг цаг алдалгvй явуулж байх тухай албан бичиг хvргvvлсэн. Энэ хєтєлбєрийг хэр богино хугацаанд хэрэгжvvлж чадахаас олон зvйл шалтгаална. Монгол Улс дампуурлаа зарлахад ойрхон байна” гэсэн нь Засгийн газрыг хамтран байгуулалцсан УИХ дахь МАН-ын бvлгийн зvгээс ч Монгол Улс дампуурлаа зарлахад тун ойртож байгааг хvлээн зєвшєєрсний нотолгоо юм. Хамтарч Засгийн газар байгуулсан МАН-ын дарга М.Энхболд ч Засгийн газар тун тааруухан ажиллаж байгааг анхааруулаад “Хэзээ л бол хэзээ хатуухан шаардлага хvргvvлэх” тухайгаа илэрхийлээд авлаа. Хэдийгээр шийдлийн Засгийн газар цаг урагшлуулах гэх мэт шийдвэр гаргасаар байгаа ч эдийн засгийн хямралыг зогсоох эрч, далайцтай шийдэл одоогоор олж дєнгєєгvй л явна.

d

Энэ нь Засгийн газар, Монголбанк гагцхvv “Стэнд бай” хєтєлбєрт найдаад Эдийн засгийн хvндрэлийг даван туулах арга хэмжээнийхээ хvрээнд олигтойхон ажил барьж авч хийхгvй байгаагаар тайлбарлавал vнэнд илvv ойртоно. Гэхдээ Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хєтєлбєрт хамрагдах нь маш олон тєрлийн сєрєг нєлєєтэйг эдийн засагчид анхааруулсаар л байгаа. Тvvнээс гадна УИХ-ын 76 гишvvн бvгдээрээ биш гэхэд олонх нь энэ хєтєлбєрийн уршгийг сайн мэдэж байгаа. Гэтэл єнєєдєр Монгол Улс хоёр гараа єргєн дампуурлаа зарлахын ємнєхєн тулж ирээд байгаа учир уршиг ихтэй энэ аргыг сонгохоос єєр замгvй гэдэгтэй санал нийлээд байгаа дуулдсан. “Стэнд бай” хєтєлбєр гэгч ОУВС-аас эдийн засгийн хямралд орсон Африкийн голдуу орнуудад зориулан хэрэгжvvлдэг тєсєл бєгєєд богино хугацааны гал унтраах зориулалттай зээлvvдийн нэг гэдэг. Бид тус хєтєлбєрт хамрагдвал тєсєв, мєнгєний бодлогоо ОУВС-ийн зєвлєснєєр єєрчилж, шууд гадны хараат байдлаар асуудлыг шийдэж эхэлнэ. Жишээлбэл иргэдэд єгч буй бvх нийгмийн халамжийг бууруулах болон бvр мєсєн зогсоох. Үүнд бидний сайн мэдэх хvvхдийн мєнгє, одонтой ээжvvдийн мєнгє, тариа буудай, ноос ноолуурын урамшуулал гэх мэт халамжийн бодлогууд хамгийн эхэнд хамрагдана. Дараа нь гадаадын хєрєнгє оруулагчдад хандсан маш уян хатан, нээлттэй бодлого явуулахыг тушааж, хаашаа ч бултах газаргvй болтол нь шахалт vзvvлэх болно. Энэ бол нєгєє л газрын доорх баялаг руу шунахай сувдаг сэтгэлтэй гадны хомхой сэтгэлтнvvдийг ямар ч хараа хяналтгvй, ар араас нь цувуулан оруулж ирэх далд санаархал юм. Энэ бол улс орны тусгаар тогтнол, газар нутгийн бvрэн бvтэн байдалд ч хамгийн аюултай, нэг ёсны эдийн засгийн боолчлолын шалгарсан арга гэгддэг.

аө

Тvvнээс гадна тухайн улсын тєрийн мэдлийн бvхий л онцгой обьект, барилга байгууламж, дэд бvтцийн чухал салбаруудийг ганцыг ч vлдээлгvй хувьчлахыг шаардахдаа гадаадын хєрєнгє оруулагч нэртэй тонуулчдад давуу эрх олгож, бvх баялагт нь эзэн суулгадаг шалгарсан луйврын аргаар ажилладаг нь одоо нэгэнт тодорхой болсон зvйл. Товчхондоо аль нэг улсын эдийн засгийг элгээр нь хэвтvvлж байгаад тулган хvлээлгэдэг “Стэнд бай” хєтєлбєрийн ард дэлхий даяар аалзны тор шиг хэрсэн, vндэстэн дамнасан томоохон корпорациуд зогсож, эдийн засгийн алуурчдын тvрvvвчийг тvнтийлгэдэг ХХI зууны боолчлол зогсож байдаг гэдгийг дэлхий нийтээрээ мэддэг болсон.

а

Монгол Улсын Засгийн газар ОУВС-аас хvсээд байсан зээлээ авлаа гэхэд дээр єгvvлсэнчлэн цаашид єєрийн эдийн засгаа хvссэнээрээ удирдан залж чадахгvй, зєвхєн єгєгдсєн зааврын дагуу Олон улсын байгууллагуудын тєлєєлєгчдийн хяналтын дор эдийн засгийн бодлогоо хэрэгжvvлэх гарцаагvй тулган шаардалттай учрах болно. Улмаар энэ мэт байдал нь даамжирсаар улс орны тусгаар тогтнол, газар нутгийн бvрэн бvтэн байдал, эдийн засгийн бие даасан хараат бус байдлыг алдагдуулах аюулд хvргэх бодит аюул хаалга тогшиж эхэллээ. Монгол эх орон минь байгалийн баялаг, тvvхий эдийн нєєц ихтэй ч єнєєдрийн эдийн засгийн хvндрэл, санхvvгийн хямралдаа баригдан vндэстэн дамнасан эдийн засаг, санхvvгийн луйварчид, томоохон компаниуд єрсєлдєн єєрийн болгох арга “Стэнд бай” хєтєлбєрийн “боол” болох нь тодорхой болж байна. Үүнийг ч батлах мэт Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Гадаадын шууд хєрєнгє оруулалт сvvлийн жилvvдэд огцом унасан. Оргил vедээ 4.7 тэрбум ам.долларын хєрєнгє оруулалт манайд орж ирдэг байлаа. Гэтэл єнгєрсєн онд 507 сая ам.долларын хєрєнгє оруулалт орж ирсэн. Гадаадын шууд хєрєнгє оруулалтын хэмжээ оргил vетэйгээ харьцуулбал 9.3 дахин, ємнєх онтойгоо харьцуулвал 4.5 дахин буурсан vзvvлэлттэй байна. Гадаадын шууд хєрєнгє оруулалт нь тухайн улсдаа валютын орох урсгалыг нэмэгдvvлж байдаг. Үүнээс шалтгаалаад тєлбєрийн тэнцлийг сайжруулдаг нєлєєтэй. Гэтэл энэ нь буураад байхаар тєлбєрийн тэнцлийн алдагдалд сєрєг нєлєєллийг бий болгож байгаа. Үүнээс шалтгаалаад vндэсний мєнгєн тэмдэгтийн ханшийн сулрал явагдсан.

ө

Хvндрэлээс гарах арга хэмжээ авахгvй бол эдийн засгийн єсєлт хоёр хувиас доошилж, ажилгvйдлийн тєвшин ч 10 хувиас дээшилж, экспортын хэмжээ таван тэрбум ам.доллараас доошлох магадлалтай. Тєсвийн алдагдал єнєєдєр 1.2 их наяд тєгрєгт хvрлээ. Энэ тоо улам нэмэгдэж, ханшийн сулрал ч 30 хувиас дээш гарахаар урьдчилсан тооцоо гарч байна” хэмээн бас л муу vг унагав. Ийнхvv Монголын улстєрчид нь улам л болж бvтэхгvй, муухай бvхнийг ярих боллоо. Хойшдоо яадаг юм бол.

ө Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ёөмжөмжө:
гадны хөрөнгө оруулагчдыг дарамталж хөөж явуулаад байгаа эх орноо хорлогч-эх орончид нь одоо тэгээд хувиасаа хөрөнгө оруулалт хийж улс орноо босгох хэрэгтэй ш дээ, тэд нарт өөрсөнд нь тийм хөрөнгө байна уу ??? байхгүй бол хохь нь ...
2015-03-24
hunderchee:
baidal hunderchee. hyamralaas garah gartsaa olohgui nee.
2015-03-24
ханд:
энэ засгийн газар сэрээчээ ажлаа хийгээч бур байгаа угуй нь мэдэгдэхээ байлаа таван толгой оюутолгойгоо худулгууч гачууртаа ч явуул ямар арчаагуй аймхай тур засаг гэж ийм улбугур байдаг юм бэ уих ч гэж хийж байгаа юм гэж алга хэруул л уйлдвэрлэх юм
2015-03-23
иргэн:
ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд америкуудын зохиосон үлгэр юм. энэ үлгэрийг ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-03-23
иргэн:
засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /п.ж.рурке/
2015-03-23
иргэн:
ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /платон/
2015-03-23
иргэн:
оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар оюу толгой, таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-03-23
иргэн:
монголын “ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 %-ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшдэг. харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-03-23
иргэн:
ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. үүнд: 1-рт, роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус ту*а худалдан борлуулах гэрээ юм), 3-рт, уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох роялтийн болон татварын орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. үүнийг уих нэн яаралтай хийх хэрэгтэй байна. ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
2015-03-23
irgen hun :
tanuus eruusuu iim teneg sh dee eh oron chini duusch baihad deerh hamgiin ehnii teneg tsag uragshluulah tuhai l hutsaj suuna shuu dee
2015-03-23
hujaa :
90 onoos hoi sh tur barisan hulgaich naraaraa boodog yumuu horhog hiigeed uursduu booj uhuul taarch dee
2015-03-23
xaxaxa hai ya ai ya yasaaa manai hun tuslabaa :
kkkkk eruuusuu mongolchuud iim chadvargui sh dee arhiaa uuj banzaldahaas uur yug cadnaaa kkkkk manai hun tusalnaaa ta nart kkkk buh ohidii chini avaad uriig chini teglej ugnu kkkk hai ya
2015-03-23
ard tumen:
mongolin baylag tatvarin tusvin munguur bayjsan ene humuusiin deer burhani shiitgel buunada ter ued yah tuhaiga bodohl uldjde
2015-03-23
zochin:
an neeree hereg algaa.elgeer ni hebtuulj bh jamtai umaa.tgd bolohgui bn gd ulsiin umchiig hyamraltai htamd deer ni abh gd ulairah um songuulias umnu
2015-03-23
саран:
энэ баярцогт сайханбилэгийн засгийн газрыг огцруулж баярцогтыг оюу толгойн гэрээтэй нь холбогдуулж шаллгах хэрэгтэй тэгж байж олон улсад монгол улсын нэр цэвэр шинэ яаагаад рио тинтод бух эрх мэдэл егсенийг ард тумэнд тайлбарлах хэрэгтэй энэ хумууст итгэл алтарч байна шуу дээ
2015-03-23
unen ug:
ugui tegeed ajil hiih geheer baahan eh oronchid garch ireed ulsuj hevteed ajil hiilgehgui baigaa biz dee. uursduu mungugui, tom project heregjuuleh chadvargui baitlaa ajil hiilgehgui, hurungu oruulsaniig shantaajlaad hevtdeg ni bur uih-d suudaltai bhaar yaj uudtei bdag um.
2015-03-23
aamaa:
amnii biligees ashdiin bilig gej ajilaa hiij chadahgui bol chaddagtni ogchihoj boldoggui ymuu
2015-03-23
albin:
л.лхагва: цаг урагшлуулах нь хүний биед сөрөг нөлөөтэйг шинжлэх ухаан баталсан 2015 оны 3 сарын 20 х.монголхатан энэ сарын 27-28-нд шилжих шөнө цаг урагшлуулж зуны цагийн хуваарьт шилжихээр болсон. цаг урагшлуулж, хойшлуулснаар хүний биед ямар өөрчлөлт гардаг талаар хронобиологи, биохэмнэл судлалын чиглэлээр судалгаа хийдэг эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор, төрийн соёрхолт, академич л.лхагватай ярилцлаа. -цаг урагшлуулах тухай засгийн газрын тогтоол гарлаа. энэ нь хүний биед сөрөг нөлөөтэй талаар та өмнө нь ярьж байсан байх аа? -архаг хууч өвчин сэдэрдэг шиг засаг маань байж байгаад л хавар, намар хүний биеийн хэмнэл зохицлыг муужруулж шаналгадаг ”дон”-той болоод байна даа. олон жилийн өмнө зарим орон зуны цаг тоололд шилжинэ хэмээн бидний дассан байгалийн жам ёсны цагийг захирах гэж мунгинасныг манайхан уухайн тас шүүрч аваад монгол хүнийхээ амьдралын хэмнэлийг хайр найргүй балбаж, нэг ёсондоо хүний биеийн үйл ажиллагаанд “есөн эрүү” тулгаж эхэлсэн юм. “өдрийн гэрэлтэйд амрах таатай үе бий болно. цахилгаан эрчим хүч хэмнэнэ” гэж тэр үед ухуулж, сэнхрүүлж явсан нь эдүгээ ач холбогдлоо алдав. учир нь анх энэ “эх оронч шинэ санаачлагыг” бий болж байхад хронобиологи, биохэмнэл судлал хэмээх шинжлэх ухаан хүний биохэмнэл, түүний хямралын тухай бага мэдэж байсан. гэвч цаг шилжүүлэх нь буруу болохыг хэдхэн жилийн дотор шинжлэх ухааны үүднээс нарийн судлан тогтоож, үнэн мөнийг таниулчихсан шүү дээ. -хийсэн судалгаанаасаа сонирхуулаач. буруу гэдгийг нь ямар баримтаар нотолсон юм бэ? -эхлээд гадаадын судлаачдын судалгааны үр дүнгээс ярья. цаг шил­жүүлсний дараа хүмүүсийн 75 хувьд нойрны хямрал бий болж, унтах болон сэрэхэд хүндрэл тохиолдож байна. харин 20 хувь нь өөрчлөлтийг мэдрээгүй, 5 хувь нь өмнөхөө бодвол аятайхан унтаж, сэрж байжээ. эндээс харахад хүмүүсийн дөрөвний гурав нь цаг шилжүүлэхэд биед нь асуудал үүсч, харин дөрөвний нэг нь онцын өөрч­лөлтгүй байжээ гэж хэлж болох юм. бүр энгийнээр хэлбэл 100 хүний 75 нь асуудалтай байна. тэгэхээр 25 хүнийг бодох уу, 75 хүний эрүүл мэндийг бодох уу гэдэг асуулт гарч ирнэ. бид хүмүүнлэг нийгэм байгуулж байгаа биз дээ. төр засаг маань хүмүүнлэг бус шийдвэр гаргаад бай­хаар иргэд бид яах болж байна вэ. хоногийн цагийг гэнэт урагшлуулж, хойшлуулах нь биемахбодын дасан зо­хи­цох чадвар, ул­маар биохэмнэлийн нийлэмжийг зориудаар алдаг­дуулж, дасан зо­хицлын эмгэг үүсэхэд хүргэдэг жамтай. хаврын улиралд орчлонгийн жам ёсоор өдөр 1-2 минутаар уртассаар нэг цагийн зөрөө гарахад 30 гаруй хоног шаардагддаг бөгөөд энэ жам ёсонд хүн ямар ч зовиур, шаналгаагүйгээр да*г ёстой. намрын цагт ч 1-2 минутаар өдөр богиноссоор нэг цагийн зөрүү гарах нь 40 гаруй хоногийн дараа болдог. гэтэл бид энэхүү дасан зохицох зүй тогтлыг огт хайхрахгүй “дүлий дүмбэ, дүлэн пад” хандаж, дураа хүрэхээр цагийг гэнэт хэдхэн хормын дотор урагшлуулж, хойшлуулдаг нь стрессийн цочмог нөлөө, сэтгэл түгшлийн хүнд дарамт, сэтгэл санааны тавгүйтэл бий болгож байгаа юм. энэ нь хүний биеийг хямраана, өвчлүүлнэ, үхэлд хүргэнэ. үүнийг шинжлэх ухаан батлаад байна. -эдийн засгийн талаас нь харвал сайн тал байна. цахилгаан эрчим хүчний хэмнэлт гардаг гээд байгаа шүү дээ? -10 гаруй жилийн өмнө iii цахилгаан станцын үйлдвэрчний эвлэлийн хорооны орлогч дарга, санхүүгийн болон эрчим хүчний хяналт шалгалтын улсын байцаагч ч.дорж гуай надад нэг захидал ирүүлж билээ. тэр захидалд цахилгаан эрчим хүч хэмнэснийг хэн ч тооцож гаргаагүй. цагийг урагшлуулснаар цахилгаан эрчим хүч хэмнэнэ гэдэг бол худлаа гэж бичсэнийг тод санаж байна. оросын эрчим хүчний яамны мэдээгээр жилдээ цахилгааны хэрэглээг 0,45 хувь бууруулсан гэж тайлагнасан нь хэр их эрчим хүч хэмнэдэг вэ гэсэн асуултад хариулт болох байх. цаг шилжүүлэхээр хүний ажлын чадвар 10-15 хувь буурдаг. энэ нь үйлдвэрлэлийн өсөлтөд ч нөлөөлдөг. тухайлбал, оросын эдийн засгийн хөгжлийн яамны мэдээгээр үйлдвэрийн бүтээгдэхүүний өсөлт 5,2-2,9 хувь болтлоо буурсан байдаг. мэргэжилтэнүүдийн судалгаанаас үзвэл цаг шилжүүлсэний дараа хэм­нэсэн эрчим хүчээ өглөө хар үүрээр бо­сохдоо эргүүлээд зар­цуул­чихдаг байна. га­даадын шинжээчдийн тоо­цоолсноор бол өдрийн цагийг уртасгаад өгөхөөр машин тэрэгтэй хүмүүс амрах нэрээр газар сайгүй давхиж, бензин тосыг хайр найргүй үрж, утаа тортог их хаядаг гэнэ. авто хөсгийн тэрхүү утаа тортог байгаль орчинд хортой нөлөө үзүүлж хүнийг хордуулахаас гадна өдрийн цаг уртасаад ирэхээр нарны гэрлээр хог, хаягдлын зардал, ялзрал нэмэгдэж агаар дахь хортой бодисын хэмжээ ихэсч бид түүнийг нь ажиг сэжиггүй амьсгалан хорддог байна. цаг шилжүүлсэнээс болж “бүтэн нойртой” хоноогүй хүмүүс өглөөгүүр нойрмоглон ядарч, түүнээсээ гарахын түүс болж сэргээх эм уудаг бол орой нойроо хүргэхийн тулд нойрны эм эсвэл балга архи, дарс уухад хүрч биеэ бас хордуулдаг. мэргэжилтнүүдийн тоо­цоолсноос үзэхэд “зуны цаг”-ийн үед хүмүүсийн эмийн хэрэглээ 19 хувиар нэмэгддэг юм билээ. -тэгэхээр томчуудаас илүү хүүхдүүдэд хүнд тусах юм биш үү? -хүүхэд багачууд өглөө босохдоо нэн хойрго болж нойрмоглож, сурагчдын анхаарал сарниж, хайхрамжгүй болж, дүйнгэтэх, хичээл дээр унтах, юм ойлгох чадвар мууддаг байна. ялангуяа хүүхдийн дархлааны тогтолцоо төгөлдөршиж амжаагүй байдаг учраас биеийн эсэргүүцэл илт суларч, өвчлөмтгий болно. бид хүүхдийн төлөө “за” гэж хэлье гэдэг биз дээ. тэгвэл яагаад засаг маань “үгүй” гээд байгаа юм бэ. -цаг шилжүүлэхэд хүний эмгэг хууч хөдлөх, сэдрэх аюултай, эрүүл мэндэд хортой гэдгийг бусад оронд хүлээн зөвшөөрдөг үү? -шинжлэх ухаан батлаад өгсөн зүйл шүү дээ. америкт хийсэн судалгаанаас үзэхэд зуны цаг тоололд шилжиж, нойрсох нэг цагаа алдахад өөрөөр хэлбэл нэг цагаа дээрэмдүүлэхэд зүрхний өвчин өмнөх үеэс 25 хувиар нэмэгдэж байсныг ройтерс агентлаг мэдээлсэн байна. харин эргээд өвлийн цаг тоололд буюу хуучин хэвэндээ ороход хүмүүст таатай мэдрэмж төрж, зүрхний шигдээсийн эрсдэл 21 хувиар буурч байжээ. ану-ын коло­радогийн их сургуулийн доктор амнит санду мичиган хотод эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 42 мянган хүнд судалгаа хий­хэд цаг шилжүүлсэний дараах даваа гаригт хүм­үүсийн зүрхний өвчин хөдөлж байсан гэжээ. шведийн эрдэмтдийн судалгаа ч үүнийг баталдаг юм. оросын хэвлэлд мэ­дээлсэнээс үзэхэд цагийг урагшлуулсаны дараах хоёр долоо хоногийн хугацаанд түргэн тусламжийн дуудлага 12 хувь, амиа егүүтгэх 66 хувь, осол 29 хувь, зүрхний шигдээсийн улмаас нас баралт 75 хувиар тус тус нэмэгдэж байжээ. дутуу нойртой унтсан нэг цаг нь хүний оюуны чадамжийг 1 хувь бууруулдаг. хэрэв гурван цагийн нойр дутуу долоо хоновол тухайн хүний оюун ухааны чадамж 15 хувиар буурдагийг канадын эрдэмтэн стенли ковен нотолсон. ийм тодорхой баримт байсаар атал хүмүүнлэг нийгмийн засаг маань хавар, намар хүний биеийн амин цагийг тас тас ороолгоод авдаг болжээ. үүний уршгаар бидний биохэмнэл чичрэн салганадаг хуучтай болж байна. -хаврын улиралд хүмүүсийн бие сульдаж ядардаг шүү дээ. үүн дээр цагийн зөрүү нэмэгдэхээр өвчлөл ихэсдэг байх л даа? -хавар, намарт хүний өвчин эмгэг хөдөлж, дахидаг зүй тогтол дээр зохиомлоор цагийн зөрүүг бий болгоход хүний бие нэг талаас байгалийн ёсоор цаг тавигдахад дасах, улирлын шилжилтийг даах, нөгөө талаас зохиомол цагийн зөрүүнд дасах гэж давхар давхар ачаалал, дарамт авч цочир нөлөөнд сандарч, түүний улмаас хүний биохэмнэл хямралд орж, десинхроноз хэмээх эмгэг үүсдэг нь батлагдсан. энэ нь зүрх судас, мэдрэл, сэтгэцийн өвчин хөдлөх, нойр хямрах зэрэг олон эмгэг хуучийг сэдрээх шалтгаан болдог. улаанбаатар хотын түр­гэн тусламжийн төвийн гур­ван жилийн 315136 дуудлагын байдалд дүн шинжилгээ хийж үзэхэд цаг шилжүүлсэний дараа өмнөх сарынхаас өвчлөлийн тоо нэмэгдсэн байна. үүнийг бид хайхарч үзэх ёстой. хүн өвдөж, шаналж, төрөл арилжиж байгаа нь засаг, төрд огт хамаагүй гэж үү гэж асуумаар санагдсан. -шинжлэх ухаанаар хүний биед муу, сөрөг нө­лөөтэй гэж батлаад байхад цаг шилжүүлэх асуудлыг өөрчлөх боломж бий юу? -нэгдүгээрт, зуны цагийн тоололд шилжүүлэх тухай засгийн газрын 2015 оны тогтоолыг хүчингүй болгох нь хамгийн зөв шийдэл. шийдлийн засгийн газар үүнийг зөв шийднэ байх. хоёрдугаарт, засгийн газар жам ёсны цагаа урагшуулан будилахын оронд ертөнцийн цагаа хэв янзаар нь байлгаад ердөө л ажил эхлэх, тарах цагийг өвөл, зуны, байгалийн цагт тохируулан өөрчилж болно. жишээ нь, зун 08:00 цагт, өвөл 09:00 цагт ажил эхлэх гэх мэтээр зохицуулж болно шүү дээ. гуравдугаарт, хэрэв гаргасан тогтоолоо хүчингүй болгож чадахгүй бол урагшлуулсан цаг­тайгаа нийцүүлж, орчлонгийн од, эрхэс, нар, сарны хөдөлгөөний зохицуулалтын тухай монгол улсын засгийн газрын тогтоол гаргахаас өөр арга алга.
2015-03-23