Хар жагсаалтыг Обама тэргүүлжээ

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өнгөрсөн амралтын өдөр Пентагонд ажилладаг 100 гаруй хүний твиттер, фэйсбүүк, е-майл хаягийг нь хакердаж, удахгүй амиа алдах хүмүүсийн жагсаалтыг гаргасан билээ. Хар жагсаалтад орсон эрхмүүд тус бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах, олон исламын дайчин амиа алдахад голлох үүргийг гүйцэтгэсэн хэмээн хэт даврагчид мэдэгдсэн юм. Тэд хакердсан мэдээллээ өөрсдийн фэйсбүүк хаягтаа нийтэлж, “Биднийг заналхийлэх хэтэрхий эрсдэлтэй гэдгийг та бүхний үхэл харуулах болно” гэж бичжээ.

.

Хэт даврагчдын фэйсбүүкт хамгийн эхэнд амиа алдах хүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гэв. Ерөнхийлөгчийг устгах нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж байгаа хэмээн хэт даврагчид мэдэгдсэн “www.dailymail.co.uk” мэдээллээ. Пентагон аюулгүй байдлын үүднээс хар жагсаалтад орсон эрхмүүдийн нэрийг нийтэд зарлахаас эрс татгалзсан юм. Гэхдээ “CNN” агентлагийн мэдээлснээр хар жагсаалтын эхний 10-т Пентагоны удирдлагууд багтсан гэв.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

....:
..........
2015-03-23
иргэн:
зөв ш дээ.газар нутагт нь дайн хийж аллага үйлдэж зүгээр байсан улсуудыг дайны хөлд үрж дуусч байгаа өмхий хар америкчуудыг алаад бай.
2015-03-23