Монголчууд солонгосын онгоцыг засдаг болжээ

“МИАТ” ХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын ажилчид Бүгд найрамдах Солонгос улсын “Eastar Jet” авиа компанийн HL8292 болон HL8269 бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлгүүдийг засварлажээ.
а
Тодруулбал, дээрх онгоцуудад хүнд хэлбэрийн үйлчилгээг энэ сарын 3-19-ний хооронд дараалан 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэж дуусгасан байна. Уг засварын ажилд 3050 хүн цагийн ажил, нэмэлтээр 1400 хүн цагийн ажил хийж оролцсон гэдгийг МИАТ-аас мэдэгдлээ.
Дашрамд дуулгахад, БНСУ-ын “Eastar Jet” авиа компани 2015 онд дахин 7-8 агаарын хөлөгт хүнд хэлбэрийн үйлчилгээг “МИАТ” ХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газраар хийлгэхээр болжээ.
1
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ