Минскийн гэрээ дуусгавар болсон гэв

img

Украины зүүн хязгаарын Донецк мужид буун дуу гарч, харилцан буудалцаан болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү мэдээллийг баталж Бүгд найрамдах Донецк улсын Ерөнхийлөгч Александр Захарченко мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр “Өнгөрсөн шөнө Украины армийнхан Донецкийн төмөр зам руу их буугаар галласан. Сум төмөр замын төв байрт туссан. Гал зогсоох гэрээг армийнхан эхэлж зөрчсөн” гэж хэлжээ. Оройн 23:00 цагийн үед салан тусгаарлагчид болон армийнхан Пески, Спартак суурины ойролцоо харилцан буудалцсан гэж гэрчүүд мэдээлсэн байна.

.

Донецк улсын Батлан хамгаалах яамнаас “Армийнхан манай бүс нутаг руу 11 удаа галласан. Мариуполь хотын Широкино суурин руу их буугаар галласан. Минскийн гэрээ өчигдрөөр дуусгавар боллоо. Бид өнөөдрөөс ард түмэн, газар нутгаа хамгаалах болно” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Оросын удирдлагууд Украины зүүн хязгаарт Минскийн гэрээ зөрчигдсөн хэмээн мэдэгдэж, мөрдлөгө явуулахыг “Нормандын дөрвөл”-өөс шаардсан юм.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
ed naraas bolj bid bas uzel bodlooroo hoyor huwaagadahnee.
2015-03-23
зочин:
тэгээд ард иргэдээ а луулахыг зүгээр хараад суух юмуу. энгийн иргэдийг алж буй америкийн гар хөл болсон украйны одоогийн удирдлагуудыг америкаар бяцхан бөндгөрөө трубо болтолоо угаалгасан хүн гуай та 202.5.196.170 хэн гэж нэрлэх вэ.
2015-03-23
хэхэ:
захарчинко гэж оросын тусгай албаны алуурчин п и з д а
2015-03-23