Цагааннуурын боомт маргаашнаас хэвийн ажиллана

Өчигдбөр Казах үндэстний “Наурызын баяр” болсон. Үүнтэй холбогдуулан “Цагааннуурын боомт”-ын авто замын боомтыг энэ сарын 21-ээс эхлэн хаагаад байсан юм. Тэгвэл маргааш буюу энэ сарын 24-нд тус боомтыг нээх аж.
Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан н.Энхтайванаас мэдэгдэхдээ, “Хилийн боомтыг хаах асуудлыг манай байгууллага дангаар шийдвэрлэдэггүй. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газар ерөнхийд нь хариуцдаг. Тухайн боомтод ажилладаг хил хяналтын байгууллагуудаас гаргасан хүсэлтийг үндэслэн хоёр улсын хилийн төлөөлөгчдийн шийдвэрээр хаадаг" хэмээж байсан юм.
Тус боомт нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын нутагт байрладаг бөгөөд ОХУ-ын Ташанта боомттой хиллэдэг юм. Цагааннуурын боомт нь улсын хилээс 4.5 км, Баян-Өлгий аймгийн төвөөс 100 км, Улаанбаатар хотоос 1900 км орчим зайд байрладаг.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ